“World Travel Market” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монголын компаниуд оролцов

 

Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга Лондон хотноо 2019 оны 11 дүгээр сарын 3-6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “World Travel Market” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт оролцсон Монголын компаниудын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.