ЗУРААЧ Ц.ОТГОНБАЯРЫН УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЛОНДОН ХОТНОО НЭЭГДЭВ

2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Лондон хотод Монгол зураач Цогтын Отгонбаярын бие даасан уран зургийн үзэсгэлэн нээгдлээ. Зураач Ц.Отгонбаяр нь Монгол, Японд боловсрол эзэмшсэн бөгөөд энэ удаагийн үзэсгэлэндээ “Амьдралын мөчлөг” сэдвийг сонгон бүтээлүүдээ туурвисан байна. Үзэсгэлэнгийн нээлтэд түүний ойр дотны хүмүүсээс гадна Лондон дахь Монгол Улсын ЭСЯ-ны ажилтан оролцов.

Зураач Ц.Отгонбаяр өмнө нь Лондон хотод олон удаа үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Лондон хотын Pure and Applied үзэсгэлэнгийн танхимд гарч буй түүний бүтээлүүд 2012 оны 12 дугаар сарын 21-нийг хүртэл үзэгчдийн хүртээл болох юм.

5,956 comments