Британи дахь Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах “Монбрит-2019” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Британи дахь Монголчуудын дунд “Монбрит-2019” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Лондон хотноо амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээн нь уламжлал болгон 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд нийт 18 баг тамирчид хурд, хүчээ сорьжээ.

Элчин сайд Н.Тулга тэмцээнийг нээн тамирчид, хөгжөөн дэмжигчдэд хандан хэлсэн үгэндээ Британид сурч, ажиллаж, амьдарч байгаа нийт Монголчуудын хооронд бие биетэйгээ танилцах, мэдээлэл солилцох, нөхөрсөг харилцаа холбоог бэхжүүлэх, найрсаг уур амьсгалыг бүрдүүлэхэд энэхүү тэмцээн чухал ач холбогдолтой болохыг онцлов. Энэ удаагийн тэмцээнд Элчин сайд Н.Тулга тэргүүтэй “Embassy” баг оролцсон болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сагсан бөмбөгийн Монбрит клубын тэмцээн нь Британид оршин сууж буй Монголчуудыг спортоор дамжуулж ойртон нөхөрлүүлэx, тэдний чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, улмаар амжилттай оролцсон баг тамирчдыг Европын орнуудад зохиогддог тэмцээнүүдэд тогтмол оролцуулахад оршдог юм.