ЭЛЧИН САЙД Н.ТУЛГА ИРЛАНД ДАХЬ МОНГОЛ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗАЛТ ХИЙВ

Монгол Улсаас Ирланд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга Ирланд Улсад сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Дублин хотноо уулзалт хийж, тэдний санал сэтгэгдлийг сонсон ажиллалаа.

 

Уулзалтад 30 орчим монгол иргэд оролцож, Ирландад сурч, ажиллаж буй монгол иргэдэд тулгарч буй нийтлэг асуудал, Монголчуудын холбоо болон Монгол хэл, соёлын сургуулийн үйл ажиллагааны асуудлаар санал бодлоо чөлөөтэй хуваалцлаа.