БРИТАНИ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НААДАМ БОЛОВ

ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн Монгол наадмаа Британи дахь Монголчууд 2019 оны 7 дугаар сарын 7-ны өдөр зохион байгууллаа. Энэ жил 20 дахь жилдээ зохион байгуулагдаж буй наадмын үйл ажиллагааг Элчин сайд Н.Тулга нээсэн ба дотоод, гадаадын 500 гаруй иргэд “Лондон наадам 2019”-д оролцож, өргөн дэлгэр наадамлалаа.