БРИТАНИ ДАХЬ МОНГОЛ ИРГЭД “THE HU” ХАМТЛАГИЙНХАНТАЙ УУЛЗЛАА

Монголын хүннү рок “HU” хамтлагийнхныг Британид оршин суугаа монгол иргэдтэй 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Британийн альтернатив хөгжмийн төв цэг болсон “Camden Underworld”-д уулзах уулзалтыг тус ЭСЯ зохион байгууллаа. Уулзалтаар манай иргэд хамтлагийнхантай чөлөөт яриа өрнүүлж, “I-tunes” болон “Billboard”-ын жагсаалтад дээгүүр байр эзлэн яваа дуунуудыг нь сонсож сонирхлоо.