“THE MEDICINE BUDDHA” КИНОНЫ НЭЭЛТ ЛОНДОН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Монгол Улсын гавьяат эмч, хамба лам Д.Нацагдоржийн амьдрал, Монголын уламжлалт анагаах ухааны өв уламжлал, хөгжлийг харуулсан Британийн найруулагч Бенжамин Жонсын бүтээл “The Medicine Buddha” баримтат киноны Британи дахь нээлтийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Лондон хотын “Regent” кино театрт зохион байгуулав.

 

Хамба лам Д.Нацагдорж киноны нээлтэд Монголоос тусгайлан хүрэлцэн ирж оролцсон бөгөөд тэрээр киног сонирхон үзсэн Британийн 200 орчим хүмүүстэй киноны төгсгөлд Монголын уламжлалт анагаах ухаан, түүний онцлогийн талаар чөлөөт яриа өрнүүлэв.