УРИЛГА Урьдчилсан шалгаруулалтад оролцуулах тухай

Монгол Улсын Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-д “хөрөнгө оруулж, хамтран ажиллах” төслийн хэрэгжүүлэгчээр оролцох сонирхогч этгээдийг урьдчилсан шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Урьдчилсан шалгаруулалт болон эцсийн шалгаруулалтыг зохион байгуулахдаа Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хууль болон төр, хувийн хэвшлийн түншлэл, сонгон шалгаруулах талаар олон улс болон Монгол Улсад мөрдөгдөж буй бусад холбогдох хууль тогтоомж, журмыг баримтална.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (цаашид “Захиалагч” гэх) Сангийн яам, Үндэсний хөгжлийн газартай хамтран Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахтай холбогдуулан гадаад,  дотоодын боломжит хөрөнгө оруулагчийг сонгох зорилгоор сонирхлоо илэрхийлсэн  компаниудын чадварт урьдчилсан шалгаруулалт хийхээр зорьж байна.

Төслийн сонгон шалгаруулалтын урилгыг 2019-07-22-ны өдөр нийтэд  хүргэхээр төлөвлөөд байна.

Хөрөнгө оруулж, хамтран ажиллахыг сонирхогч этгээд урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг дор дурдсан хаягаар, бичгээр хүсэлт гарган 2019-05-06-ны өдрийн 17.30 цагийн дотор авна.

Урьдчилсан шалгаруулалтын баримт бичиг болон төслийн талаарх мэдээллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах төслийн нэгжийн доорхи хаягаар 2019-05-27-ны өдрийн 14 цагаас 17 цагийн дотор авна.

Урьдчилсан шалгаруулалтад оролцохыг сонирхогч этгээд мэдүүлгээ 2019-06-20-ны өдрийн 17.30 цагаас өмнө доорхи  хаягаар хүргүүлнэ.

Захиалагч хугацаа хоцорсон мэдүүлгийг хүлээн авахгүй байх эрхтэй. Хөрөнгө оруулахыг сонирхогч этгээд мэдүүлэг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг Захиалагч хариуцахгүй.

Урьдчилсан шалгаруулалтын шаардлагыг хангасан хөрөнгө оруулахыг сонирхогч этгээдийн нэрсийг Захиалагч бүх оролцогч этгээдэд бичгээр мэдэгдэнэ:

Хаяг: 13380 Монгол Улс, Улаанбаатар хот,

Нэгдсэн Үндэстний гудамж-5/2,                

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,

Засгийн газрын 2 дугаар байр

               Харилцах утас: +976 51 262981

Цахим шуудангийн хаяг: copperproject@mmhi.gov.mn

www.mmhi.gov.mn

УУХҮЯ-ны дэргэдэх ЗЭСИЙН БАЯЖМАЛ БОЛОВСРУУЛАХ
ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН НЭГЖ