МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА КЭМБРИДЖИЙН ОЛОН УЛСЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВД ЗОЧЛОВ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Кэмбриджийн олон улсын үнэлгээний төвд 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр зочилж, Кэмбриджийн стандартыг Монголд нэвтрүүлэх, Кэмбриджийн олон улсын үнэлгээний төвтэй цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллах асуудлаар санал солилцов.

 

Манай улсын боловсролын тогтолцоог олон улсын стандартад нийцүүлэхээр 2011 онд БСШУСЯ Кэмбриджийн олон улсын үнэлгээний төвтэй хамтран ажиллах Cанамж бичиг байгуулж, “Монгол–Кэмбриджийн боловсролын шинэчлэл” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд Монголын ерөнхий боловсролын сургалтын зарим агуулга, хөтөлбөрүүдийг Кэмбриджийн хөтөлбөрт нийцүүлэн шинэчилсэн. Мөн Кэмбриджийн олон улсын хөтөлбөрөөр хичээллэх “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” гэсэн дунд сургуулиудыг байгуулсан ба одоогоор 800 гаруй сурагчид тус сургуулиудад амжилттай суралцаж байна.