МОНГОЛ ЗУРААЧИД БҮТЭЭЛЭЭ ТОЛИЛУУЛАВ

2018 оны 7 дугаар сарын 20-ноос 22-ны өдрүүдэд Лондонгийн Кензингтон дүүргийн төвд зохион байгуулагдсан олон улсын уран зургийн Parallax үзэсгэлэн яармагт Монгол зураачид оролцон уран бүтээлээ толилуулав.

Уран зураг, баримал, гэрэл зураг, гоёл чимэглэл, шилэн болон нэхмэл эдлэл, дизайны урлагийн чиглэлээр бие даан уран бүтээл туурвидаг дэлхийн 30 орны 210 уран бүтээлчид өөрсдийн 7000 гаруй бүтээлийг дэлгэн харуулсан 22 дахь удаагийн энэхүү үзэсгэлэн яармагт Халтарын Элбэгзаяа, Сосорбарамын Алтанцоож нар Монгол уран зургуудаараа оролцов.

Гэрэл зураг: М.Батболд