КЭМБРИДЖИЙН ИХ СУРГУУЛЬД МОНГОЛ СУДЛАЛЫН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол – ИБУИНВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн хүрээнд Кэмбриджийн их сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын төв, Лондон дахь Монгол Улсын Элчин сайдын яам хамтран <Cambridge Mongolia Forum>-ийг 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Кэмбриджийн их сургууль дээр зохион байгуулахаар тогтов.
Энэхү Форум нь цаашид хоёр жил тутам зохион байгуулагдах бөгөөд энэ жилийн хувьд Монголын соёл судлал, эдийн засаг, дипломат харилцаа болон улс төр судлалын тулгамдсан асуудлыг сонгов. Форумын үеэр Британи, Монголын судлаачид Монгол дахь засаглал ба хошуучлал, Монголын геополитик, геоэкономикс болон дипломат харилцаа, Монгол судлалыг хөгжүүлэх Монгол – Британийн хамтын ажиллагаа гэсэн гурван үндсэн сэдвүүдээр эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг өрнүүлэх юм.