Консулын иж бүрэн үйлчилгээ, иргэний бичиг баримтын хөтлөлтийн 5 сарын аян үргэлжилж байна

Тус ЭСЯ-ны зүгээс суугаа болон хавсран суугаа улс дахь Монгол иргэддээ зориулан <<Зуны амралтаа төлөвлөе – Бичиг баримтаа цэгцэлье>> уриатай иргэдийг бичиг баримтжуулах, бичиг баримтын зөрчлийг арилгуулах, консулын үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх 5 сарын аяныг өрнүүлж байна.

Аяны хүрээнд консулын ажилтан 2018 оны 2 дугаар сард 23-24-ний өдрүүдэд хоёр өдрийн турш Ирландын Дублин хотод ажилласан билээ.

Мөн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Ноттингхам хотод, 24-ний өдөр Манчестер хотод, 4 дүгээр сарын 07-ны өдөр Шотландын Эдинбург хотод очиж үйлчилгээ үзүүлж Монголчуудтайгаа уулзлаа.

Аян маань 2018 оны 5 дугаар сард Исландын Рейкъявик хотод үргэлжилнэ.

Иргэд олноор амьдарч байгааг харгалзан Ирландын Дублин хотод 2018 оны 6-7 саруудын аль тохиромжтой гэж үзсэн өдөр консулын үйлчилгээг очиж үзүүлэхээр судалж байна.