МАНЧЕСТЕР ХОТНОО МОНГОЛ СОЁЛ, ШАГАЙН ХАРВААНЫ ӨДӨРЛӨГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛНО

Монгол Улсын Элчин сайдын яам, М.Машбаяр Ерөнхийлөгчтэй Монгол Шагайн Харвааны Холбооны Британи дахь салбар холбоо хамтран Манчестер хотноо хоёр дахь жилдээ Монгол соёл, Шагайн Харвааны Өдөрлөгийг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Ням гаригт зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр Монгол шагайн харвааны тэмцээн, танилцуулах сургалт, Үндэсний бөхийн бэсрэг наадам, хүүхдийн хөгжөөнт тоглоомууд, эмэгтэйчүүдийн дунд уран үйлийн уралдаан, караоке тэмцээн тус тус явагдана. Ерөнхий спонсороор SUMA Sushi Bar оролцож байна.

Мөн энэ өдөр тус Элчин сайдын яамны консул 10-15 цагийн хооронд консулын үйлчилгээ үзүүлнэ. Жич: Консулын үйлчилгээ авах иргэд ЭСЯ-ны цахим хуудаст заасан бичиг баримтыг бүрдүүлж, холбогдох маягтыг бөглөж бэлтгэн ирж үйлчлүүлнэ үү. Хаяг: SUMA Sushi Bar, Unit 4, Thornton House, Crossbank way, Oldham, OI8 1HE