Британи дахь Монголчуудын МонБрит сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өнгөрөв

МОНБРИТ – Британи дахь монголчуудын үүсгэл санаачилгын байгууллагаас ивээн тэтгэж зохион байгуулсан 2017 оны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Лондон хотноо амжилттай болж өнгөрөв. Энэ удаагийн тэмцээнд Британид амьдарч, ажиллаж, сурч байгаа монгол иргэдийн эмэгтэй 5, эрэгтэй 9 нийт 14 баг алтан медаль, аваргын цомын төлөө өрсөлдсөн бөгөөд эмэгтэй багуудаас Монбрит баг нэгдүгээр, Манчестэр бийз баг хоёрдугаар, Залуус баг гуравдугаар байрт, эрэгтэй багуудаас Манчестер дэвилз нэгдүгээр, Монбрит -2 хоёрдугаар, Тод баг гуравдугаар байрт шалгарав.

Алтан медаль хүртсэн Монбрит (эмэгтэй), Манчестер дэвилз (эрэгтэй ) багууд шилжин явах цомоор шагнуулав. 2017 оны шилдэг эмэгтэй тоглогчоор Монбрит багийн довтлогч Г.Энхчимэг, эрэгтэй тоглогчоор Манчестер дэвилз багийн довтлогч Ч.Энхтайван нар шалгарч тусгай шагнал хүртэв.

Цаашид сагсан бөмбөгийн МОНБРИТ баг жил бүрийн аварга шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэж, зохион байгуулж байхаа илэрхийлэв. Энэ удаагийн тэмцээнд Монголын сагсан бөмбөгийн холбоо, Лондон дахь Элчин сайдын яам хамтран зохион байгуулагчаар оролцов.

Тэмцээний Ерөнхий шүүгчээр ажилласан ЭСЯ-ны Элчин зөвлөх Б.Одонжил энэ удаагийн тэмцээнийг санаачилж, амжилттай зохион байгуулсан сагсан бөмбөгийн МОНБРИТ багийн нийт гишүүдэд талархал илэрхийлээд  эх орноосоо алсад амьдарч байгаа та биднийг ийм арга хэмжээ улам нэгтгэж, уулзаж, ярилцах, амрах таатай боломжийг олгож байна гэв.  

Тэмцээнд оролцсон болон, хүрэлцэн ирж багуудаа дэмжсэн нийт хүмүүст талархал илэрхийлье.