БРИТАНИД МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦАХ БОЛОМЖ НЭВТРҮҮЛГИЙН НЭЭЛТ БОЛОВ

“Цахим Өртөө холбоо”-ны Британи салбарын залуучууд “Британид магистрантур, докторантурт суралцах боломж” (2 цаг 30 минутын) нэвтрүүлгийг бэлтгэн нийтийн хүртээл болгоод байна. Энэхүү нэвтрүүлгийн нээлтийг ажиллагаа 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Элчин сайдын яамны байранд боллоо. Нээлтийн ажиллагаанд Элчин зөвлөх Б.Одонжил оролцож нэвтрүүлгийг бүтээсэн, дэмжлэг үзүүлсэн хамт олонд баяр хүргэж үг хэллээ.    

Энэхүү нэвтрүүлгийн төслийн удирдагч, зураглаачаар “Цахим Өртөө Холбоо”-ны Британи дахь бүсийн төлөөлөгч У.Ганзориг, Ерөнхий найруулагч, уран сайхны редактороор Элчин сайдын яамны зөвлөх Л.Отгонбаяр, компьютер графикийг Д.Даваачимэг нар гүйцэтгэсэн байна.   

Нэвтрүүлэг Британид төгсөгчдийн бодит туршлага, амжилтын түүхийг Британид суралцах хүсэлтэй залуустай хуваалцах боломжийг олгох, бодит амьдралаар туулсан замыг бусдад нээж өгөхийг зорьсон байна.  

Энэхүү нэвтрүүлэг дараах сэдвүүдийг хамарсан. Үүнд:

       Яагаад Британид суралцах хэрэгтэй вэ?

       Суурь бэлтгэлээ хангах нь

       Сургуулиа сонгоход анхаарах зүйлс

       Удирдагч багштай болох

       Том хотод сурах уу эсхүл?

       Шинэ орчин, нийгэм соёлыг ойлгох нь

       Сургуульд элсэх хүсэлтээ явуулахдаа анхаарах зүйлс

       Элсэлтийн захиа бичих нь

       Хичээлээ эхэлмэгц анхаарах асуудлууд

       Найз нөхөдтэй болох

       Хичээлийн ачаалал

       Багш нартайгаа харилцах

       Шалгалтын тухайд

       Докторын хөтөлбөрт элсэхийг хүсэгчдэд

       Докторын судалгааны ажлын талаар

       Судалгааны ажлыг бичих талаар

       Тэтгэлэг олох, Британийн Засгийн газрын тэтгэлгийн тухай

       Хувиараа ажил хийнгээ сурах талаар

       Амьдрах байр олох талаар

       Гэр бүлтэй оюутны тухай

       Хүүхэдтэй оюутны туршлага

       Дадлага хийх, ирээдүйн карьераа төлөвлөх

 

Энэхүү нэвтрүүлгийн багт дараах залуучууд оролцож хувь нэмэрээ оруулан 6 сарын турш бэлтгэжээ.

Д.Цэрэнбат MSc Business and Economic Forecasting, Kingston University, 2001, Цахим Өртөө Холбооны тэргүүн,

У.Ганзориг MA, University of Westminster, Цахим Өртөө Холбооны Британи дахь салбарын зохицуулагч – төслийн удирдагч, зураглаач

Л.Отгонбаяр LLM, University of Edinburgh Цахим Өртөө Холбооны гишүүн – Нэвтрүүлгийн ерөнхий найруулагч , уран сайхны редактор,

Д.Даваачимэг Компьютер графикч,

Б.Болор-Эрдэнэ – MPP, University of Oxford, 2017, Цахим Өртөө Холбооны гишүүн

Б.Будхүү – PhD Candidate, University of Wales Institute, Cardiff, Цахим Өртөө Холбооны гишүүн,

Д.Бум-Очир  Research Associate, UCL, PhD, University of Cambridge, 2006

Л.Дулмазул EMBA, University of Oxford , SMBC Europe Banking Corporation,

Х.Наранбулаг LLM, Queen Mary University of London, Цахим Өртөө Холбооны гишүүн

Ж.Өнөрмаа MA, University of Westminster, 2001, МУ-ын Соёлын Элч, Цахим Өртөө Холбооны гишүүн,

М.Саранзаяа PhD, University of Essex,2017, Lecturer/Researcher, LSBU, Цахим Өртөө Холбооны гишүүн,

Ш.Туяа MPhil, University of Cambridge, 2017,

П.Ууганбаяр PGD, University of West of Scotland, 2006, “Монгол” номын зохиогч, Цахим Өртөө Холбооны гишүүн,

Б.Уугангэрэл MSc, Birkbeck College, University of London,2017 Цахим Өртөө Холбооны гишүүн

Н.Цогсаг PhD Canditate, London School of Economics and Political Science

Ө.Эрдэнэчимэг MSc, London School of Economics and Political Science, 2017, Цахим Өртөө Холбооны гишүүн,

Г.Жавхлаa MSc, Sheffield University, 2017, Цахим Өртөө Холбооны гишүүн.