БРИТАНИ ДАХ МОНГОЛЧУУД СОЁЛЫН ТӨВТЭЙ БОЛЛОО

Британи дахь Монголын соёлын төв хэмээх нэгэн шинэ төрийн бус байгууллага тус улсад суугаа монголчуудын үүсгэл санаачилгаар Лондон хотод 11 дүгээр сарын 2-нд байгуулагдаж нээлтээ хийлээ.  
Нээлтийн ёслолын ажиллагаанд элчин сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны ажилтнууд, Британид ажиллаж амьдарч сурч буй 100 гаруй монгол иргэд болон Британийн Парламентын бүлгийн гишүүн, Британи зохиолч Жон Мэн, САМДА төслийн удирдагч Жон Пэр, Hammersmith and Fulham  дүүргийн захиргааны төлөөлөгчид оролцов.

 


“Энэхүү төв нь хоёр зүйлээр ач холбогдолтой гэж бодож байна. Нэгд, Британид ажиллаж, амьдарч буй буй монгол иргэдийн дунд монгол соёл, зан заншил, уламжлалыг өвлүүлэн хадгалуулах талаар лекц, яриа хийх, дугуйлан хичээллүүлэх зэрэг төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах зорилготой юм. Нөгөө талаар, британи иргэдэд монголын зан заншил, соёл, уламжлалыг таниулан сурталчлах зорилт энэ шинэ төвийн үйл ажиллагааны нэг чухал хэсэг байна гэж бодож байна” гэж элчин сайд соёлын төвийн нээлтэд хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

Британи дахь Монголын соёлын төвийн хаяг:

MONGOLIAN CULTURE CENTRE
241 King Street
Hammersmith
LONDON W6 9LP
Tel: 02087480562