Британи дахь Монголчууд хөл бөмбөгөөр өрсөлдөв

Британи дахь монгол иргэдийн дунд  уламжлал болон зохион байгуулдаг Монгол Улсын Гадаад хэргийн Сайдын нэрэмжит “London cup” цомын төлөөх хөлбөмбөгийн 2017 оны аварга шалгаруулах тэмцээн 9 дүгээр сарын 10-ны өдөр Лондон хотын “Regent’s park”-ийн спортын талбайд амжилттай болж өнгөрлөө.

Энэ удаагийн тэмцээн “5 эсрэг 5” хувилбараар нийт долоон багийн хооронд явагдсанаас Нэгдүгээр байрт Б.Хүслэн ахлагчтай “BLACK TEAM” шалгарч алтан медаль, шилжин явах цом хүртэж мөнгөн медалийг Н.Давааням ахлагчтай “HIGH KEN” баг, хүрэл медалийг Б.Цэнгэл ахлагчтай “A-TEAM” багууд тус тус эзэлсэн бөгөөд 2017 оны шилдэг тоглогчоор “BLACK TEAM” багийн тоглогч М.Жаргал тодорлоо.

Энэ удаагийн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан А.Дэмбэрэл, Н.Давааням тэргүүтэй залуучуудад ЭСЯ-ыг төлөөлөн Элчин зөвлөх Б.Одонжил гүн талархал илэрхийлж бүх нийт оролцогчид, үзэгчдэд сурлага, хөдөлмөр, спортын өндөр амжилт хүсэн ерөөв.