Ноён Билл Манн “ Найрамдал” медалиар шагнуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Кэмбрижийн их сургуулийн дэргэдэх “Кэмбриж Монголын Хөгжлийн Уриалга” хүмүүнлэгийн байгууллагын Гүйцэтгэх захирал ноён. Билл Манныг Монгол Улсын төрийн дээд шагнал “Найрамдал ” медалиар шагнасныг Элчин зөвлөх Б.Одонжил гардуулан өгөв.

Шагналыг хүлээлгэн өгөх ёслолд Кэмбрижийн Их сургуулийн Монгол,Өвөр Ази судлалын тэнхимийн эрхлэгч, Монгол судлаач  ноён. Дэвид Снит, тус танхимын ажилтнууд, Британи дахь Монголчуудын холбооны Тэргүүн Д.Цэрэнбат нар байлцав. “Кэмбриж Монголын Хөгжлийн Уриалга ” хүмүүнлэгийн байгууллага нь анх 2000 онд зудад нэрвэгдсэн малчдад тусламж үзүүлэх зорилгоор байгуулагдсанаас хойш манай улсын хөдөө аж ахуйн салбар, ялангуяа нүүдлийн мал аж ахуй эрхлэгч бага орлоготой өрх, иргэдэд нийт 500000 орчим фунт стерлингийн  хүмүүнлэгийн туслалцаа тасралтгүй үзүүлсээр иржээ.