БРИТАНИ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО ШАГНУУЛЛАА

ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Монгол наадам”-ыг хилийн чанадад зохион байгуулж байгаагаар нь Монгол Улсын Гадаад харилцааны яам, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хамтран гурав дахь жилдээ шалгарууллаа.

Эх орноо гадаадад сурталчлах, монгол соёл, уламжлалаа хадгалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа Британи дахь Монголчуудын холбоо “Миний Монгол Наадам 2017” уралдаанд амжилттай оролцож хоёрдугаар байрт шалгаран Хүндэт өргөмжлөл , дарвөн сая төгрөгөөр шагнагдсан тухай сайхан мэдээг ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газраас хүлээн авлаа.

“Миний Монгол Наадам 2017” уралдаанд Герман дахь монголчуудын наадам шилдгээр, Британи дахь монголчуудын наадам хоёрдугаарт, Солонгос дахь монголуудын наадам гуравдугаарт тус тус шалгарчээ.

Энэ жилийн баяр наадмыг Лондонд амжилттай зохион байгуулсан Монголчуудын холбоо, зохион байгуулахад идэвх санаачилга гаргасан, хандив, дэмжлэг үзүүлсэн, сайн дурын багт ажилласан, урлаг соёл, нийтийн хоолоор үйлчилсэн болон наадамдаа оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлж, баяр хүргэн цаашид амжилтаа улам ахиулахын ерөөл өргөе.   

 

           Элчин сайдын Яам