ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ, ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

ЭНЭ ХУУДАСНААС ТА:

1/ ЭСЯ-ндаа бүртгүүлэх тухай

2/ Иргэний цахим үнэмлэх хэрхэн авах тухай

3/ ЭСЯ-нд үзүүлдэг улсын бүртгэлийн үйлчилгээний талаар унших боломжтой.

 

1/ Иргэн та Элчин сайдын яамандаа бүртгүүлнэ үү:

ИБУИНВ Улс, Ирланд Улс, Исланд Улсад албаны болон хувийн, эсхүл сурах, жуулчлахаар ирсэн Монгол Улсын иргэн та бүхнийг Элчин сайдын яамандаа бүртгүүлэхийг уриалж байна. Ийнхүү бүртгүүлэхдээ  бүртгэлийн маягтыг энд дарж татан авч, бөглөөд тус Элчин сайдын яамны консулын имэйл хаяг otgonbayar@embassyofmongolia.co.uk руу илгээнэ үү.

Элчин сайдын яамандаа бүртгүүлэх нь яагаад чухал вэ?

Лондон дахь ЭСЯ Британид амьдран сууж буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах асуудалд анхааран, тэдэнтэй ойр байж, санал хүсэлтийг нь тухай бүр сонсож барагдуулах, тэдний дунд соёл, сурталчилгааны бололцоотой арга хэмжээ зохиох зэргээр ажиллаж байгааг Та бүхэн мэдэх билээ. Ийнхүү ажиллахад Та бүхэнтэй холбоо барих хаяг, утас  бидэнд бас хэрэг болдог.

Нөгөө талаар Та бүхний ар гэр, эх орны холбогдох байгууллагаас холбоо барих, яаралтай мэдээ дамжуулж өгөхийг бас хүсэх тохиолдол гардаг. Мөн танд ямар нэгэн асуудал тулгарах, гачигдал гарах үед тны гэр бүл, төрөл төрөгсдөд консулын ажилтан мэдээ хүргэхэд ач холбогдолтой билээ.

Жич: Элчин сайдын яам хувь хүний мэдээллийг чандлан хадгалж, таны хувийн мэдээлэл, имэйл хаяг, утсыг бусдад тараахгүй.

 

2/ Иргэний цахим үнэмлэхний  захиалгын бүртгэлийг ЭСЯ хийдэг. Харин 25, 45 насанд бүрэн хүрсэн Монгол Улсын иргэд иргэний цахим үнэмлэхээ шинэчлэн авах шаардлагатай.

А.Монгол Улсын төрсний гэрчилгээтэй, 16 нас бүрэн хүрсэн хүн иргэн цахим үнэмлэхний бүртгэл хийлгэхээр ЭСЯ-ны консулын ажилтнаас урьдчилан цаг авах бөгөөд биеэр ирэхдээ дараах бичиг баримтуудыг бүрэн бүрдүүлэн, хэвлэж авчрах шаардлагатай. Үүнд:

  • Бүртгэлийн мэдүүлгийн маягт;
  • Төрсний гэрчилгээ;
  • Эцэг болон эхийн иргэний үнэмлэхний хуулбар;
  • Хураамж 10 фунт стерлинг;
  • Зөвлөмж: Хөгжлий бэрхшээл /хэл яриа, сонсголын болон бусад бэрхшээл/-тэй хүүхдийн тухайд гэр бүлээс нь аль нэг хүн хамт ирэх, Монгол хэл мэдэхгүй хүүхдэд урьдчилан учир холбогдлыг нь ойлгуулж, бичиг баримтыг нь гүйцэд өгч явуулна уу.

Б.Монгол Улсын иргэн, 25, 45 насандаа иргэний цахим үнэмлэхээ шинэчлүүлнэ. Ингэхдээ ЭСЯ-ны консулын ажилтнаас урьдчилан цаг авах бөгөөд биеэр ирэхдээ дараах бичиг баримтуудыг бүрэн бүрдүүлэн, хэвлэж авчрах шаардлагатай. Үүнд:

3/ Элчин сайдын яам иргэддээ иргэний бүртгэлийн дараах үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

  • Төрсний бүртгэл: Шинэ төрсөн хүүхдийг бүртгэж Монгол Улсын Иргэний төрсний гэрчилгээ олгож байна. Дэлгэрэнгүйг энд дарж уншиж танилцана уу.
  • Иргэний үнэмлэх: 16 нас хүрсэн Монгол Улсын төрсний гэрчилгээтэй иргэний хүүхэд, мөн 25, 45 нас хүрсэн иргэний биеийн давхцахгүй өгөгдлийг бүртгэж, иргэний үнэмлэх захиалах ажлыг гүйцэтгэж байна.
  • Гэрлэлтийн бүртгэл: зохих бичиг баримтаа бүрэн бүрдүүлсэн тохиолдолд гэрлэлтийг бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгож байна. Дэлгэрэнгүйг энд дарж уншиж танилцана уу.
  • Гэрлэлт цуцлалтын тухайд хэрэв 16 насанд хүрээгүй хүүхэдтэй, эд хөрөнгийн маргаантай бол гэрлэлтийг шүүхээр шийдвэрлэдэг хуультай тул ЭСЯ зөвхөн иргэний энэ талаарх хүсэлт, өргөдлийг нотариатаар гэрчилж үйлчилж байна.
  • Нас барсны бүртгэлийг ЭСЯ-нд хийхгүй бөгөөд харин Монгол Улсын иргэн гадаадад нас барсан зохих тодорхойлолтыг хийж өгч, нас барсны гэрчилгээг та талийгаачийн Монголд бүртгэгдсэн байсан засаг захиргааны нэгж (хороо, сум)-ээс авах ёстой болно.