КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ

Элчин сайдын 2004 оны 1 дүгээр
сарын 12-ны өдрийн 04 тоот
тушаалаар батлав.


 

Консулын үйлчилгээний төрөл Хураамж /фунт стерлинг/
Итгэмжлэл гэрчлэх £ 10.00
Бичиг баримтын хуулбар болон гэрчлэгдсэн баримтын хуулбар гэрчлэх, бичиг баримтад зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх /хуудас тутам/ £  5.00
Төрснийг бүртгэх, гэрчилгээ олгох, Гэрлэлт бүртгэж гэрчилгээ олгох, Хүүхэд үрчлэн авсныг бүртгэж гэрчилгээ олгох(Жич: ГХЯ-ны Консулын газрын 2017.01.07-ны өдөр ирүүлсэн чиглэлийн дагуу төрснийг гэрчилгээ олгоход хураамж авахгүй. Улсын бүртгэлийн төв байгууллагад хүргүүлэх зайлшгүй шаардлагатай бичиг баримт, өргөдөл, гадаад улсаас олгосон төрсний, гэрлэсний, гэрлэлт цуцалсны, эцэг эх нас барсны зэрэг гэрчилгээ баримтыг орчуулж, нотариатаар гэрчилэхэд энэхүү жагсаалтад заасан үйлчилгээний төлбөрийг авна)
Нас барсныг бүртгэж гэрчилгээ олгох £ 10.00
Гадаад паспорт шинээр олгох £ 40.00
Паспорт сунгах
1-2 жил
3-5 жил
£ 20.00
£ 30.00
Буцах үнэмлэх олгох £ 40.00
Нотариатын үйлчилгээ £ 10.00
Байрны итгэмжлэл £ 15.00
Орчуулга /Хуудас бүрээс/ £ 10.00

Санамж: Консулын үйлчилгээ авахдаа тус ЭСЯ-ны 0207-937-0150 (ext 14) утсаар, эсхүл Консулын цахим шуудангийн хаягаар otgonbayar@embassyofmongolia.co.uk хаягаар холбоо барьж урьдчилан цаг товлох нь таны үнэтэй цагийг хэмнэхийг анхаарна уу.

 

ТАНЫ БИЧИГ БАРИМТЫГ МОНГОЛД ШУУДАНГААР ХҮРГЭХ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЛЭЭ

Элчин сайдын яаманд баталгаажуулсан баримт бичиг /нотариатын үйлдэл, консулын баталгаа хийсэн баримт бичиг/-ийг иргэдийн цаг завыг хэмнэх, өөрийнх нь хүссэн хаягаар хүлээн авах боломжийг олгох, мөн аймаг, орон нутгийн оршин суугчдад шуудан харилцаагаар дамжуулан хүргэх үйлчилгээг Гадаад хэргийн яам, “Монгол шуудан” ХК-тай хамтран 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн нэвтрүүлсэн.

Иргэд энэхүү үйлчилгээний дагуу ЭСЯ-н-д баримт бичиг баталгаажуулах /консулын баталгаа, нотариатын үйлдэл/ хүсэлт гаргахдаа шуудангийн хаягаар хүргүүлэх үйлчилгээг сонгож, захиалгын хуудсыг бөглөн гарын үсэг зурснаар үйлчилгээ авах эрх үүсэх юм.

ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХДАА:

Шуудангийн хаягаар хүргүүлэх үйлчилгээг сонгож, захиалгын хуудсыг бөглөн гарын үсэг зурна.
Шуудангийн үйлчилгээний төлбөрийг гүйцэтгэлээр буюу шууданг хүлээн авсны дараа хүлээн авагч этгээд төлнө.
Хаягийн зөрчил болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан 3 удаагийн оролдлогоор шуудан хүрээгүй буюу иргэн хүлээн авч чадаагүй бол “Монгол шуудан” ХК-д хандан лавлан тодруулж, шинэчлэгдсэн хаягаар дахин хүргэлтийн захиалга өгөх боломжтой.
Шуудан 14 хоногийн дотор хүрээгүй тохиолдолд тухайн иргэн шуудангийн харъяалах салбар дээр өөрийн биеэр очиж авна.

ШУУДАН ХҮРГЭЛТИЙН ТАРИФ

№ Дотоод шуудангийн тариф
Хуудасны тоо Хотын дотор Хот хооронд
/Аймаг, сумын төв/
1 1-5 хуудас 1500 3000
2 6-10 хуудас 2000 4000
3 11-20 хуудас 2500 5000
4 21-30 хуудас 3000 5500
5 30-аас дээш хуудас 3500 6000

Гадаад шуудангийн тариф
№ Хуудасны тоо/Үнэ
1 1-5 хуудас 5,070 төгрөг
2 6-9 хуудас 6,170 төгрөг
3 10-13 хуудас 7,270 төгрөг
4 14-17 хуудас 8,370 төгрөг
5 18-21 хуудас 9,470 төгрөг
6 22-25 хуудас 10,570 төгрөг
7 26-29 хуудас 11,670 төгрөг
8 30-33 хуудас 12,770 төгрөг
9 34-37 хуудас 13,870 төгрөг
10 38-41 хуудас 14,970 төгрөг
11 42-45 хуудас 16,070 төгрөг
12 46-49 хуудас 17,170 төгрөг
13 50-53 хуудас 18,270 төгрөг
14 54-57 хуудас 19,370 төгрөг
15 58-61 хуудас 20,470 төгрөг
16 62-65 хуудас 21,570 төгрөг
17 66-69 хуудас 22,670 төгрөг
18 70-73 хуудас 23,770 төгрөг
19 74-77 хуудас 24,870 төгрөг
20 78-81 хуудас 25,970 төгрөг
21 82-85 хуудас 27,070 төгрөг
22 86-89 хуудас 28,170 төгрөг
23 90-93 хуудас 29,270 төгрөг
24 94-97 хуудас 30,370 төгрөг