БУЦАХ ҮНЭМЛЭХ

Паспорт алдагдаж үрэгдэх, хүчингүй болгох тохиолдолд шинээр паспорт авах боломжгүйгээр эх орондоо буцах шаардлага гарвал ЭСЯ буцах замын хуудас олгоно. Буцах үнэмлэхийг тухайн иргэн зөвхөн өөрийн биеэр тус ЭСЯ-нд ирж авна. Тус баримт бичиг нь бичигдсэн өдрөөс хойш 3 сарын хугацаатай байдаг. Өөрөөр хэлбэл бичсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор Монгол Улсын хилээр нэвтрэн орсон байна. Энэ хуудсаар өөр ямарч улс оронд аялах боломжгүй.

Буцах үнэмлэх хүсэх мэдүүлгийн хуудсыг энд дарж татаж авна уу. Мөн буцах үнэмлэх авах болсон шалтгаан, үндэслэлээ тодорхойлсон өргөдөл бичиж хавсаргана.

Буцах үнэмлэхний анкетыг эндээс татаж авна уу.

Зөвлөмж: Та яаралтайгаас бусад тохиолдолд буцах үнэмлэх авахаар ирэхээсээ өмнө тус ЭСЯ-ны 0207-937-0150 (ext 14) утсаар, эсхүл Консулын цахим шуудан otgonbayar@embassyofmongolia.co.uk хаягаар холбоо барьж урьдчилан цаг товлох нь таны үнэтэй цагийг хэмнэхийг анхаарна уу.