БУЦАХ ҮНЭМЛЭХ

Паспорт алдагдаж үрэгдэх, хүчингүй болгох тохиолдолд шинээр паспорт авах боломжгүйгээр эх орондоо буцах шаардлага гарвал ЭСЯ буцах замын хуудас олгоно. Буцах үнэмлэхийг тухайн иргэн зөвхөн өөрийн биеэр тус ЭСЯ-нд ирж авна. Тус баримт бичиг нь бичигдсэн өдрөөс хойш 3 сарын хугацаатай байдаг. Өөрөөр хэлбэл бичсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор Монголын хилээр нэвтрэн орсон байна. Энэ хуудсаар өөр ямарч улс оронд аялах боломжгүй.

Буцах үнэмлэх хүсэх мэдүүлгийн хуудсыг энд дарж татаж авна уу. Мөн буцах үнэмлэх авах болсон шалтгаан, үндэслэлээ тодорхойлсон өргөдөл бичиж хавсаргана.

Буцах үнэмлэхний анкетыг эндээс татаж авна уу