Оксфордын Хертфорд Коллежийн Регбийн баг Монголд зочлов

Оксфордын Хертфорд Коллежийн регбийн баг Монголын Регбийн Холбоотой хамтын ажиллагаа хөгжүүлэх хүрээнд 2017 оны 7 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо хоёрдахь удаагаа айлчлан, нөхөрсөг тоглолтууд хийгээд ирлээ. Тэд “Улаанбаатарын Дайчид” багтай хоёр удаа нөхөрсөг тоглолт хийсэн байна.

Багийн тамирчид тэмцээнд оролцсон төдийгүй Монгол Улсын хөдөө нутагтай танилцаж, малчин айлд зочилсноос гадна нийгмийн халамжийн байгууллага болох хүүхдийн асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцсан байна. Хертфорд регбийн клубын Ерөнхийлөгч Жон Коллис Монгол Улс дахь Британийн ЭСЯ, Монголын Регбийн Холбооны зохион байгуулсан хүлээн авалт дээр үг хэлэхдээ энэхүү нөхөрсөг тэмцээн, амжилттай хэрэгжсэн айлчлалын бэлтгэл ажлыг хангахад туслалцаа дэмжлэг үзүүлсэн Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.Баярт талархал илэрхийлж байгаагаа онцлон тэмдэглэв.