ГЭРЧИЛГЭЭ

Төрсний гэрчилгээ

birthcert1

ЭСЯ 2000 оноос хойш төрсөн хүүхдэд регистрийн дугаар олгож, төрсний гэрчилгээнд бичилт хийж өгнө.

Төрсний гэрчилгээ авахад дараах материал шаардлагатай. Үүнд:

  1. Эцэг, эхийн иргэний үнэмлэх болон гадаад паспортын хуулбар
  2. Хүүхдийн төрснийг гэрчилсэн баримтын хуулбар/гадаадын/
  3. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар
  4. Хүүхдийн нэг цээж хувь зураг
  5. Эцэг, эхийн төрсний гэрчилгээ хүссэн өргөдөл
  6. Төрснөөс хойш 1 жил өнгөрсөн бол ОӨУБЕГ-аас төрөлт бүртгэгдсэн эсэх лавлагаа авах
  7.  Хэрэв хүүхдийн эх, эцгийн аль нэг нь хүүхдийн төрөлт бүртгэгдсэн гадаад улсаас өөр улсын иргэний харъяалалтай бол эх, эцгийн харъяалагддаг улсын холбогдох бүртгэлийн байгууллагаас төрөлт бүртгэгдсэн эсэх лавлагааг авсан байна.

Төрсний гэрчилгээ авах мэдүүлгийг эндээс дарж авна уу

Хэрэв шинээр төрсөн хүүхдийн эцэг, эх нь гэрлэлтээ баталгаажуулаагүй байгаа тохиолдолд хүүхдийн эцэг тогтоох өргөдөл гаргаж бүртгүүлж болно. Үүнд эцэг, эх нь тус бүр өргөдөл гаргана.


Гэрлэлтийн гэрчилгээ

wedding

Гэрлэлтээ бүртгүүлж, Гэрлэлтийн гэрчилгээ авахад дараах материал шаардлагатай. Үүнд:

  1. Гэрлэлтээ бүртгүүлж, гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл /гадаад улсын иргэний тухайд Англи эсхүл өөрийн хэлээр өргөдлийг бичиж гарын үсгээ зурсан байна/
  2. Гэрлэгсдийн иргэний үнэмлэх болон үндэсний гадаад паспортын хуулбар
  3. Гэр бүлийн байдлын талаарх ОӨУБЕГ-ын лавлагаа
  4. Гэрлэгсэд 3 төрлийн шинжилгээ өгсөн баримтаа хавсаргах. Үүнд: ДОХ/ХДХВ, сэтгэц, сүрьеэ.
  5. Өмнө нь гэрлэлтээ цуцлуулсан, бэлэвсэрсэн бол энэ тухай бүртгэлийн байгууллагын тодорхойлолт, эсхүл шүүхийн шийдвэрийн хуулбар

Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлгийг эндээс дарж авна уу