ПАСПОРТ ОЛГОХ, СУНГАХ

Паспорт захиалга

passport

Шинэ загварын гадаад паспорт гарсантай холбогдон 2002 оны 11 дүгээр сарын 15-ныг хүртэл олгож байсан энгийн гадаад паспортад сунгалт хийхийг зогсоосон тул Монгол Улсын иргэдэд шинэ паспорт олгож байгаа болно. Шинээр паспорт авахыг хүссэн иргэд материалаа зохих журмаар бүрдүүлж ЭСЯ-нд өгнө. ЭСЯ материалыг ӨОУБЕГ-т хүргүүлж бичилт хийлгүүлнэ. Шинээр захиалсан паспорт хүргэгдэж ирэх хүртэл 1-3 сар, түүнээс урт хугацаа шаардагдаж болох тул паспорт захиалахдаа үүнийг бодолцоно уу.

Та яаралтай Паспорт захиалах шаардлагатай бол Монгол улсад байгаа хүнд итгэмжлэл олгох замаар захиалгыг шуурхай хийлгэх боломжтой. Энэ тохиолдолд итгэмжлэлийн маягт бөглөнө үү.

Шинэ паспорт захиалах маягтыг эндээс татаж авна уу.

Бүрдүүлэх материал
1. Паспорт авах мэдүүлэг ЭСЯ-наас авч бөглөх
2. 3,5 х 4,5 см хэмжээтэй, цагаан дэвсгэртэй өнгөт зураг 4 хувь,
3. Хуучин паспорт болон цахим иргэний үнэмлэхний хуулбар/хуучин паспортаа үрэгдүүлсэн бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт/
4. 45 ам.доллар+ 10 фунт стерлинг /бэлнээр/
5.  УБЕГ-аас лавлагаа авах шаардлага гарвал тэдний баталсан журмын дагуу хураамж авна.
6. Өргөдөл гаргах /оршин суугаа хаяг, утасны дугаараа тодорхой бичсэн байх шаардлагатай/
7. Хүүхдэд гадаад паспорт хүсч байгаа бол эцэг/эхийн гадаад паспорт эсвэл цахим үнэмлэхийн хуулбарыгүндсэн материалтай хавсаргах

8. Насанд хүрсэн хүн өөрийн Паспортыг биечлэн ирж захиална. Бусдын өмнөөс Паспорт захиалга хийх боломжгүйг анхаарна уу.

Түүнчлэн:

  • Гадаад паспортын зургийн хэмжээ 3,5 * 4,5 см. Зургийн арын фон цагаан, нүүрний өндөр 3,2-3,6 см-ийн хэмжээтэй нийт зургийн 90%-ийг эзэлсэн, эгц харсан, дух, чихний хэсэг ил гарсан байх.
  • Нүдний шилгүй байх.
  • Зурагнаас татаагүй, компьютерээр засварлаагүй байх гэсэн шаардлагуудыг хангасан байхыг анхаарна уу.

Паспорт сунгах

2001 оны 12 дугаар сараас хойш олгогдсон шинэ Паспортын хугацааг сунгана. Бусдаар дамжуулан Паспортыг сунгах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй. Насанд хүрээгүй хүний Паспортыг төрсний гэрчилгээ, эцэг, эхийн иргэний үнэмлэх эсхүл гадаад Паспортыг шалгасны үндсэн дээр сунгана.

Гадаад паспорт сунгалтын маягтыг эндээс татаж авна уу.

Жич: Шинээр Паспорт захиалах иргэд иргэний шинэчилсэн бүртгэлд заавал хамрагдсан байна. Шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй иргэдэд Паспорт олгох боломжгүй.