Х.БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГАА ӨРГӨЛӨӨ

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Төрийн ордны их танхимд тангарагаа өргөлөө.
Тэрбээр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглаж, Төрийн далбаанаас адис авав. Ийнхүү Х.Баттулга тангарагаа өргөсөн тул бүрэн эрх нь дуусгавар болж буй өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тамгыг шинэ Ерөнхийлөгчид гардууллаа.