Нотариатын үйлчилгээ

Иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ зэрэг нийтлэг бичиг баримтын хуулбарын үнэн зөвийг нотариатаар гэрчлэх үйлчилгээг явуулна. Энэхүү нотариатаар гэрчлүүлсэн бичиг баримтыг та Монгол Улсад хэрэглэх бол бид түүний сканнердсан хувийг Гадаад харилцааны яамны Консулын газарт цахим шуудангаар хүргүүлнэ. Таны итгэмжлэгдсэн хүн уг баримт бичгийн хувийг хүрэлцэн очиж хүлээн авах боломжтой юм. Энэ тохиолдолд баримт бичиг Гадаад харилцааны яам хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор хадгалдаг. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаанаар уг хугацааг хэтрүүлсэн бол та ЭСЯ-ны ажилтанд мэдэгдэж, дахин илгээлгэж болно.

Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг нотариатаар гэрчлүүлэхийн тулд уг баримт бичгийг эх хувиар нь ирүүлэх шаардлагатай.

Нотариатын үйлчилгээ нь ямарваа шинэ бие даасан тодорхойлолт гаргахгvй, гагцхүү тодорхойлж буй баримт бичгийн орчуулга үнэн зєв болохыг, эсвэл уг өргөдөл нь гарын үсэг зурсан хүнийх мөн болохыг, тамга гарын үсэг нь vнэн зөв болохыг баталгаажуулах зорилготой юм.

Итгэмжлэлийг бусдаар өөрийгөө төлөөлүүлж тодорхой үйл ажиллагааг даалган гүйцэтгүүлэх зорилгоор нотариатаар гэрчлүүлдэг.

Та өөрийн үл хөдлөх хөрөнгө, байр орон сууц, бүх төрлийн эд хөрөнгө, данс захиран зарцуулах тухай итгэмжлэлийг бусдад олгохдоо хожим чухам ямар үр дагавар гарч болохыг аль болох бодож, шаардлагатай бол хуульчаас зөвлөгөө авч байх нь таны эд хөрөнгө, цаг завыг хэмнэхийг анхаарна уу.

ЭСЯ дээр баталгаажуулж байгаа итгэмжлэлийг консулын хажууд өөрийн гараар бичиж баталгаажуулдаг. Эд хөрөнгө захиран зарцуулах агуулгатай итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлэхэд тухайн эд хөрөнгө, эрхтэй холбоотой бичиг баримт, мэдээлэл зайлшгүй чухал болохыг анхаарна уу. Тухайлбал, орон сууцыг захиран зарцуулах агуулгатай итгэмжлэлийг гэрчилэхэд тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шалгах шаардлагатай. Учир нь таны нэр тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн эсэхийг нягталж, тухайн хөрөнгийн бусад өмчлөгчдийн зөвшөөрөл зэрэг эрх зүйн хувьд ач холбогдолтой олон асуудал хөндөгдөж болзошгүй байдаг.

Банк, үүрэн холбооны оператор компанид бүртгэгдсэн эд хөрөнгө, эрхийн тухайд итгэмжлэл гэрчлүүлэхээр ЭСЯ-нд хүрэлцэн ирэхээсээ өмнө тухайн үйлчилгээний байгууллагатай цахим болон бусад хэлбэрээр холбогдон тодруулж итгэмжлэл дээр тусгавал зохих зүйлсийн талаар нарийвчилсан мэдээлэл авах нь зүйтэй байдаг.

Маягт бөглөхдөө хаяг гэсэн хэсэгт амьдарч байгаа газрын холбоо барих утас, цахим шуудангийн хаягийг бичнэ.

Иргэд консулын үйлчилгээ авахдаа иргэний үнэмлэх, гадаад паспорттой ирж үйлчлүүлэх ба “Монгол иргэдийн бүртгэлийн хуудас”-ыг давхар бөглөж ирж байна уу.  Бүртгэлийн хуудсыг эндээс татаж авна уу.

Маягтууд: