ХИЛИЙН ЧАНАДАД СУУГАА МОНГОЛЧУУД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг ИБУИНВУ-ын Лондон хот дахь 17 дугаар салбар комиссын санал авах байранд 2017 оны 6 дугаар сарын 10, 11-ны өдрүүдэд орон нутгийн цагаар 07 цаг 00 минутаас 22 цаг 00 минутын хооронд тус тус зохион байгуулж дууслаа.
Санал авах ажиллагааг орон нутгийн цагаар 22 цаг 00 минутад дуусгахад тус салбар комисст бүртгүүлж сонгогчдын нэрсийн жагсаалтанд багтсан 140 сонгогчоос 112 сонгогч саналаа өгсөн нь нийт сонгогчдын 80 хувь болж байна.
Санал авах ажиллагаа бүхэлдээ хуулийн дагуу, хэвийн амжилттай явагдаж дууслаа.Сонгуульдаа оролцсон, сонгуулийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, зохион байгуулсан, иргэдэд мэдээлэл тараах үйл ажиллагаанд оролцсон бүх хүмүүст талархал илэрхийье.