СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

Лондон хотын London Bridge, Borough Market, Vauxhall зэрэг газруудад орон нутгийн цагаар 22 цагийн орчимд гурван удаагийн террорист халдлага хоорондоо 30 минутаас 1 цагийн зайтай гарлаа.
Халдлагын улмаас 7 хүний амь үрэгдэж, 48 хүн шархадсан байна. Хохирсон иргэдийн тоо, аль улсын харъяат байсныг нэгтгэн зарлаагүй байна. Халдлага үйлдэж байсан 3 хүнийг цагдаагийн ажилтан буудаж, хадлагыг таслан зогсоосон байна.
London Bridge, Borough Market газруудад болсон халдагыг микроавтобус ббүхий этгээдүүд үйлдэж, явган зорчигчдыг олноор нь дайрч, хутгалж гэмтээжээ. Харин Vauxhall-д болсон халдлагыг үйлдсэн этгээдүүд галт зэвсэг хэрэглэсэн гэсэн мэдээлэл байна. Бидэнд байгаа мэдээллээр эдгээр гурван газруудад цөөнгүй Монгол иргэд ажилладаг.
Лондонд оршин суугаа иргэддээ олон нийтийн газраар аль болох зорчихгүй байхыг анхааруулж, халдлагууд болсон газруудад ажиллаж амьдардаг хүмүүстэйгээ холбоо барихыг зөвлөж байна. Яаралтай тохиолдолд ЭСЯ-ны ‎0207-937-0150 (ext 14) дугаарын утсаар холбоо барина уу.
ЭСЯ-наас Британийн хууль хяналтын байгууллагуудтай холбогдон Монгол иргэд халдлагын үеэр хохирсон эсэх талаар шуурхай тодруулахаар ажиллаж байна. Одоогоор Монгол иргэн хохирсон тухай мэдээлэл бүртгэгдээгүй байна.