ИРГЭН ТАНЫ НЭР СОНГОГЧДЫН НЭРСИЙН ЖАГСААЛТАНД БАГТСАН ЭСЭХИЙГ ШАЛГАНА УУ


 

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд бүртгүүлсэн сонгогчдын нэрсийн жагсаалт Сонгуулийн тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраар нягтлан шалгагдаж тус Элчин сайдын яаман дахь Сонгуулийн 17 дугаар салбар комисст албан ёсоор ирлээ. Иймд иргэн та өөрийгөө сонгогчийн нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн эсэх талаараа энд дарж шалгаж үзнэ үү.

Тус Элчин сайдын яаманд бүртгэгдсэн сонгогчдын нэрийн жагсаалтанд Британид суугаа 140 хүний нэрс бүрэн бүртгэгдсэн тул саналаа 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр/Бямба гараг/-ийн 07:00 цагаас 22:00 цаг, 6 дугаар сарын 11-ний өдөр/Ням гараг/-ийн 07:00 цагаас 22:00 цагийн хооронд тус Элчин сайдын яамны байран дахь Санал өгөх байранд иргэний бичиг баримттайгаа ирж саналаа өгнө үү.