МАНЧЕСТЕР ХОТОД ТЕРРОРИСТ ХАЛДЛАГА БОЛОВ (Сэрэмжлүүлэг)

2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн орчим Британийн Манчестер хотод болсон концертын үеэр амиа золиослогч этгээд гар хийцийн бөмбөг дэлбэлсний улмаас 22 хүн газар дээрээ нас барж59 хүн хүнд шархдан эмнэлэгт хүргэгдээд байна.  ЭСЯ-ны зүгээс зохих байгууллагатай холбогдоход хохирогсдын дунд монгол иргэн байхгүй гэж мэдээлэв.  

 Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил халдлагад өртөгсдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн захидлыг Британийн Гадаад хэргийн сайд Б.Жонсонд хүргүүллээ.

Сүүлийн үед үзвэр, олон нийтийн арга хэмжээний үеэр элдэв халдлага гарах нь олширч байгаа тул анхаарал болгоомжтой байхыг  сэрэмжлүүлж байна.

Лондон дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам