Интернэтэд ташаа мэдээлэл гарч байна

 

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ‘АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Монгол Улсын иргэдийг 180 хүртэлх хоногийн хугацаатай АНУ-д визгүй зорчуулах зарлигт гарын үсэг зурлаа’ гэсэн мэдээлэл гадны сайтад гарсантай холбогдуулж Монгол Улсаас АНУд суугаа Элчин сайдын яамнаас уг мэдээ худал, ташаа болохыг олон нийтэд мэдээлж байна..

http://cnn-channel.com/donald-trump-signs-a-visa-free-travel-policy-for-… линкэд байршуулсан мэдээлэл нь компьютерийн вирус тараах зорилготой байж мэдэх тул хэрэв ийм мэдээлэл хүлээн авсан бол нээхгүй байх, даруй устгахыг зөвлөж байна.

АНУ-д зорчих манай иргэд Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-наас зохих журмын дагуу виз авах ба дэлгэрэнгүй мэдээллийг “https://mongolia.usembassy.gov/visas.html” цахим хуудаснаас авах боломжтой.