Хоёр улс НҮБ-ын хүрээнд амжилттай хамтран ажиллаж байна

ТНБД Д.Даваасүрэн Британийн парламентын Лордын танхимын гишүүн, ГХХНЯ-ны Хамтын нөхөрлөл, НҮБ-ын асуудал хариуцсан Төрийн сайд Баронесс Анелитэй уулзав. Баронесс Анели хэлэхдээ Монгол Улсыг геополитикийн өвөрмөц бүсэд ардчиллын бамбар болон гялалзаж байгаа амжилтаар нь бахархаж байна гэв.

Д.Даваасүрэн НҮБ, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хүрээнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байгааг дурдаад Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн 2015 сонгуульд үнэмлэхүй олонхийн санал авахад Британи дэмжиж санал өгсөнд талархал илэрхийлэв.