ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Британийн Гадаад хэргийн яамны орлогч сайдтай уулзав

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Британийн Гадаад хэрэг, Хамтын нөхөрлөлийн яамны Байнгын орлогч ТНБД (орлогч сайд) Саймон Макдоналд, Ази, Номхон далайн газрын Монгол, Японы газрын дарга Рик Шеарс нартай уулзаж Монгол Улс “гуравдагч хөрш”-тэй харилцах бодлогын хүрээнд Британитай харилцах, хамтран ажиллахад өндөр ач холбогдол өгсөөр ирсэн ба  улс төр, нийгэм, худалдаа, эдийн засгийн бүх чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэх сонирхолтойг  тэмдэглэв. Ноён. Макдоналд хэлэхдээ, төрийн түүхэн уламжлал, хэв жаягийг хадгалах талаараа ч адил төстэй хоёр ард түмний харилцаа удаан жилийн түүхтэй бөгөөд Британичууд Монголыг сонирхох нь улам нэмэгдэж байгаа гэв.