Д.Даваасүрэн Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны Гүйцэтгэх захиралтай уулзав 

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны захирлуудын зөвлөл дэх Монголтой харилцах асуудал хариуцсан Гүйцэтгэх захирал Франс Вийкерстэй уулзав. Талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд  эдийн засгийг төрөлжүүлэх, засаглалыг сайжруулах чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Уулзалтад Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр, ЕСБХБ-ны Улаанбаатар дахь суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ө.Азжаргал нар мөн оролцов. 

Монгол Улс 2006 онд ЕСБХБ-ны зээлжих эрхтэй гишүүн болсноос хойш  нийт 88 төсөл хэрэгжүүлж, хувийн хэвшилд 1.460 сая еврогийн урт хугацааны шууд хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилт олгосон байна.