Лондон Бизнес Форум зургаа дахь удаагаа чуулна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол-Британийн худалдааны танхимаас зохион байгуулдаг “Лондон Бизнес форум” 4 дүгээр сарын 5-ний өдөр Блумберг компанийн хурлын танхимд болно. Энэ удаагийн бизнес форумд олон улсын 200 гаруй төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид оролцоно.

Монголын Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын өнөөгийн орчны талаар болон энэ чиглэлд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, зорилт, Монгол Улс, ОУВС хоорондын хамтын ажиллагаа зэрэг асуудлаар Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга, ОУВС-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч нар мэдээлэл танилцуулга хийнэ.

Форумын үеэр “Монголд хөрөнгө оруулах нь”, “Монголд бизнес эрхлэх нь” сэдэвт салбар хуралдаанууд болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг интернэтийн доорх хаягаас авах боломжтой:

https://mongolianbritishcc.org.uk/;

https://go.bloomberg.com/promo/invite/london-mongolia-business/