Элчин сайд С.Баяр ГХХНЯ-ны бүсийн захиралтай уулзав.

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Британийн ГХХНЯ-ны Ази, Номхон далайн газрын захирал Стивен Лилли-тэй уулзав.

Элчин сайд С.Баяр Монгол Улсын гадаад бодлогын гуравдагч хөршийн үзэл баримтлалд гол байр эзэлдэг орны нэг Британитай улс төр эдийн засгийн салбарт тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлж, ард иргэд хоорондын харилцаагаар улам баяжуулахын төлөө ажиллахаа илэрхийлэв.

 

С.Лилли шинээр томилогдон ирсэн Элчин сайдад баяр хүргэн ажлын амжилт хүсээд хоёр орны харилцаа хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн төлөөх Элчин сайдын яамны үйл ажиллагааг ГХХНЯ-ны зүгээс бүх талаар дэмжин хамтарч ажиллана гэдгээ илэрхийлэв.