Монгол Улсаас ИБУИНВУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр үүрэгт ажлаа эхлүүллээ

Монгол Улсаас ИБУИНВУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Британий ГХХНЯ-ны Ёслолын албаны дарга бөгөөд Дипломат корпусын Дэд Маршал Жулиан Эванс-тай уулзаж тогтсон журмын дагуу Британий Цог Жавхлант Хатан Хаанд барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг гардуулав.

Британий талаас уулзаж буй хамгийн анхны албан тушаалтны хувиар Ж.Эванс Элчин сайд С.Баярт ажлын амжилт хүсээд Британий ёслолын дэгийн дагуу Элчин сайдыг үүрэгт ажлаа албан ёсоор эхлүүлсэнд тооцож буйг мэдэгдэв.

Элчин сайд С.Баяр хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.s.bayar