ЦАГААН ТОЛГОЙН АНГИД ШИНЭЭР ЭЛСЭГЧ БОЛОН БУСАД ХҮҮХДҮҮДИЙН ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД

• Хичээлийн байрнаас гармагц машин зам байдаг тул зам тээврийн ослоос сэргийлж бага насны хүүхдээ ангид нь биечлэн оруулж өгөөд, хичээл тармагц багшаас нь хүлээн авч байх

• Сургалтын танхим руу шатаар бууж ордог ба бороотой үед халтирч болзошгүй тул хүүхдээ хөтөлж буулгах

• Бямба гарагийн 10:00 цагт хичээл нь эхлэх хүүхдүүдийн эцэг эхчүүд ЭСЯ-ны харалдаа Хайд Парк дахь “Кэнсингтон Палас”-ийн өмнөх талбайд 10:00-11:00 цагийн хооронд зохион байгуулагддаг Лондон дахь Монголчуудын хөлбөмбөгийн чөлөөт тоглолтод хамрагдаж болно.

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа
Элчин Сайдын Яам