Британийн гадаад паспорттой Монгол иргэдэд визний талаар зөвлөмж

Тус ЭСЯ 2012 оны 1 сарын 1-нээс эхлэн Британи паспорттой Монгол иргэдэд визийн хураамж авахгүйгээр 6 сарын хугацаанд 30 хоног хүртэл хугацаатай олон удаагийн визийг олгож байгаа билээ. Хэрэв та 30-аас илүү хугацаанд Монголд байх гэж байгаа бол дараахь зүйлсийг анхаарна уу.

1.    Жуулчин ангиллын /J/ визийн байх хугацаа дээд тал нь 30 хоног байна. Визийг нэг удаа дахин 30 хоногоор Гадаадын иргэн, Харьяатын асуудал эрхлэх газар Монголд сунгана.
2.    Хэрэв та 30 буюу түүнээс удаан хугацаанд Монголд байх гэж буй бол Гадаадын иргэн, Харьяатын асуудал эрхлэх газарт хандаж хувийн буюу H type of visa зөвшөөрөл авна уу. Тус газрын зөвшөөрлийг үндэслэн ЭСЯ нь урт хугацааны Монголд оршин суух эрхтэй визийг олгох боломжтой болохыг анхаарна уу.