Мэдээ

Консулын иж бүрэн үйлчилгээ, иргэний бичиг баримтын хөтлөлтийн 5 сарын аян үргэлжилж байна

Тус ЭСЯ-ны зүгээс суугаа болон хавсран суугаа улс дахь Монгол иргэддээ зориулан <<Зуны амралтаа төлөвлөе – Бичиг баримтаа цэгцэлье>> уриатай иргэдийг бичиг баримтжуулах, бичиг баримтын

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хоёр талын уулзалтууд хийлээ

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан Монгол Улсын парламентын төлөөлөгчид Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болж буй ОУПХ-ны Ассамблейн 138-р чуулганы үеэр  нэгдсэн хэлэлцүүлэг, хурлуудад оролцохын

Элчин сайд нар уулзав

Элчин сайд С.Баяр ИБУИНВУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар шинээр томилогдоод буй ноён. Филип Малон-ыг ЭСЯ-нд хүлээн авч уулзав. Элчин сайд С.Баяр хоёр улсын хооронд

Видео дүрс

МОНЦАМЭ мэдээ

Интернэтэд ташаа мэдээлэл гарч байна

    Улаанбаатар /МОНЦАМЭ/. ‘АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Монгол Улсын иргэдийг 180 хүртэлх хоногийн хугацаатай АНУ-д визгүй зорчуулах зарлигт гарын үсэг зурлаа’ гэсэн мэдээлэл гадны сайтад

Улс орноо гадаадад сурталчлахад “GREAT” санаачилгын туршлага чухал  

ТНБД Д.Даваасүрэн Британийн Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх GREAT санаачилгын Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал Д.Уолполтой уулзаж GREAT санаачилгын үйл ажиллагаа, туршлагыг судлан улмаар Монгол

  • Монгол хэл
  • English

МОНГОЛ УЛС АЯЛАХАД ТОХИРОМЖТОЙ 10 ОРНЫ НЭГЭЭР ШАЛГАРАВ

Аялал жуулчлалын www.lonelyplanet.com портал сайтын мэргэжилтнүүд  Монгол Улсыг 2017 онд аялахад тохиромжтой арван орны нэгээр шалгаруулсан байна.

Lonely Planet’s experts select Mongolia as one of the top 10 countries to travel for 2017. Please visit www.lonelyplanet.com for further information.

7-mongolia

МОНГОЛД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ ТӨГСӨГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН ЛОНДОН ХОТНОО БОЛОВ

Тус Элчин сайдын яам, Цахим Өртөө Холбоо, Британи Монголын Оюутны Холбоо, Лондон Коллеж Их Сургууль (University College London) -ийн Монгол Оюутны холбоо тус тус хамтран <Монголд ЕБС төгсөгчдийн зөвлөгөөн>-ийг 2018 оны 6 дугаар сарын 16-ны Бямба гаригт Лондон Коллеж Их Сургуулийн Антропологийн тэнхим дээр зохион байгуулав. <Сурагчийн EQ -г хөгжүүлэхэд багшийн оролцоо> сэдвийн доор явагдсан энэхүү зөвлөгөөнд Британид боловсрол судлалын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан болон Монголд ЕБС болон их, дээд сургуульд багшилж байсан туршлагатай хүмүүс илтгэл хэлэлцүүллээ.

Зөвлөгөөнийг нээж Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх Л.Отгонбаяр үг хэлэв. Зөвлөгөөний үндсэн хэсэгт боловсрол судлалын магистр Л.Эрдэнэчимэг <Боловсролын шинчлэл: Өнгөрсөн, одоо ба ирээдүй> сэдвээр, магистр П.Ууганбаяр <Emotional Intelligence (EQ) – cэтгэл зүйн чадамж гэж юу вэ?> сэдвээр, Б.Моника <Хувь хүний хөгжилд багшийн үүрэг оролцоо> сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв. Зөвлөгөөний хүрээнд <21 дүгээр зууны мэдлэг, ёс зүй> сэдвээр хэлэлцүүлэг хийсэн бөгөөд панелистаар магистр Д.Цэрэнбат, Соёлын элч, магистр Ж.Өнөрмаа, доктор Д.Бум-Очир, магистр П.Ууганбаяр нар оролцсон байна.

Зөвлөгөөнийг магистр Х.Улсболд, магистр Ж.Батдорж, боловсрол судлалын магистрант Б.Анар нар хөтлөн явууллаа. Уг зөвлөгөөний материалыг цахим гарын авлага болгон бэлтгэх бөгөөд Монголын ЕБС-иудын багш, судлаачид нээлттэй авч ашиглах бололцоотой болох юм.             

Лондонгийн дипломат корпусын тэмцээнд ЭСЯ-ны баг оролцов

“Embassy” сэтгүүл болон Лондон дахь Босни Улсын ЭСЯ-наас хамтран дипломат корпусын дунд зохион байгуулсан сагсан бөмбөгийн уламжлалт 2 дахь удаагийн хандивын тэмцээн 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Лондонгийн Америк сургуулийн спорт танхимд явагдаж өнгөрлөө.

Энэхүү тэмцээнд Австрали, Бельги, Канад, Холимог Оддын Баг /ЭСЯ-дын хамтарсан шигшээ/, Холимог Мэргэн шидэгчид /Европын орнуудын ЭСЯ-дын шигшээ/ Литва, Монгол болон АНУ-ын зэрэг 8 орны ЭСЯ-дын шигшээ баг оролцов.

Холимог Мэргэн Шидэгчдийн багийг 2 онооны зөрүүгээр хожсон Холимог Оддын Баг тэмцээнид аваргалсан бол АНУ, Бельгийн ЭСЯ-ны багийг хожсон Монгол Улсын ЭСЯ-ны баг 4-р байранд шалгарлаа.

Консулын иж бүрэн үйлчилгээ, иргэний бичиг баримтын хөтлөлтийн 5 сарын аян үргэлжилж байна

Тус ЭСЯ-ны зүгээс суугаа болон хавсран суугаа улс дахь Монгол иргэддээ зориулан <<Зуны амралтаа төлөвлөе – Бичиг баримтаа цэгцэлье>> уриатай иргэдийг бичиг баримтжуулах, бичиг баримтын зөрчлийг арилгуулах, консулын үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх 5 сарын аяныг өрнүүлж байна.

Аяны хүрээнд консулын ажилтан 2018 оны 2 дугаар сард 23-24-ний өдрүүдэд хоёр өдрийн турш Ирландын Дублин хотод ажилласан билээ.

Мөн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Ноттингхам хотод, 24-ний өдөр Манчестер хотод, 4 дүгээр сарын 07-ны өдөр Шотландын Эдинбург хотод очиж үйлчилгээ үзүүлж Монголчуудтайгаа уулзлаа.

Аян маань 2018 оны 5 дугаар сард Исландын Рейкъявик хотод үргэлжилнэ.

Иргэд олноор амьдарч байгааг харгалзан Ирландын Дублин хотод 2018 оны 6-7 саруудын аль тохиромжтой гэж үзсэн өдөр консулын үйлчилгээг очиж үзүүлэхээр судалж байна.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хоёр талын уулзалтууд хийлээ

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан Монгол Улсын парламентын төлөөлөгчид Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болж буй ОУПХ-ны Ассамблейн 138-р чуулганы үеэр  нэгдсэн хэлэлцүүлэг, хурлуудад оролцохын зэрэгцээ гадаад орнуудын зочид, төлөөлөгчидтэй хоёр талын ажил хэрэгч уулзалтуудыг хийлээ.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Британийн парламентын Лордын танхимын дэд дарга, хатагтай Глориа Хүүпер тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах үеэрээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Мөн хоёр талын парламентын харилцааг бэхжүүлэхэд харилцан айлчлал чухал ач холбогдолтой бөгөөд тэдгээр нь зөвхөн институц хооронд төдийгүй парламентын гишүүдийн нөхөрлөлийг бэхжүүлэх, мэдлэг туршлагаа хуваалцахад чухал ач холбогдолтой гэв.

Британийн Лордын танхимын дэд дарга, хатагтай Глориа Хүүпер “Британийн парламентын гишүүн Лимпнигийн Лорд Ховард тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 11 дүгээр сард Монгол Улсад айлчилсан нь хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц үзүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Британийн парламент Монголын талаас дэвшүүлсэн аливаа саналыг дэмжиж ажиллах болно” гэлээ.

УИХ-ын вэб хуудаснаас авав

Nottingham Open 2018 тэмцээн амжилттай болж өнгөрөв

“Монгол цэргийн баяр”-ын өдрийг тохиолдуулан Нотингхэм хот дахь Монголчуудын холбоо, снүкэр биллард сонирхогчдоос санаачлан жил бүр зохион байгуулдаг  “Нотингхэм опэн 2018” снүкэрийн тэмцээн 3 дугаар сарын 17-ны Бямба гаригт Нотингхэм  хотын “Spot-on” биллардын клубт амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд Британийн 6 хотод амьдарч, ажиллаж, суралцдаг нийт 16 тоглогч оролцож эхний шатанд 4 хэсэгт хуваагдан тойргийн журмаар, дараагийн шатанд мөн 2 хэсэгт хуваагдан  тойргийн журмаар тоглож шилдэг 4 тоглогч шалгаран аваргын төлөө өрсөлдсөн бөгөөд энэ жилийн аваргын төлөөх тоглолтод өмнөх тэмцээнүүдэд шилдэг 4-т тогтмол шалгарч, нэг бус удаа үзүүрлэж, түрүүлж байсан туршлагатай тоглогчид – Д.Очирбат, Ч.Отгонзул нар тунан үлдэж 2018 оны аваргаар Д.Очирбат тодорч алтан медалийн эзэн болов. Хоёрдугаар байрт шалгарч мөнгөн медалийн эзэн болсон  Ч.Отгонзул энэ удаагийн тэмцээний хамгийн цэц мэргэн тоглогч болохоо нотоллоо. Энэхүү тэмцээнд анх удаагаа оролцсон ЭСЯ-ны Элчин зөвлөх Б.Одонжил гуравдугаар байрт шалгарч хүрэл медалийн эзэн болов. Энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулахад идэвх, санаачилга гарган амжилттай ажилласан ивээн тэтгэгч байгууллага, хувь хүмүүс, тэмцээнийг үзэж сонирхон дэмжлэг үзүүлсэн Нотингхэм хотын монголчууддаа гүн талархал илэрхийлье.

 

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Элчин сайд нар уулзав

Элчин сайд С.Баяр ИБУИНВУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар шинээр томилогдоод буй ноён. Филип Малон-ыг ЭСЯ-нд хүлээн авч уулзав.

Элчин сайд С.Баяр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах болсондоо таатай байгаагаа илэрхийлэв.

Ф.Малон Британи, Монголын харилцаанд эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр  боломж, бололцоо өргөн байгааг дурдаад тэдгээрийг бодитоор хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ онцлов.

Элчин сайд Британийн Парламентын бүх намын Британи-Монголын бүлгийн уулзалтад оролцов

Элчин сайд С.Баяр 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Британийн парламентын бүх намын Британи-Монголын бүлгийн уулзалтад оролцож  хэлсэн үгэндээ “2018 онд Монгол-Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд энэ хугацаанд хоёр талын улс төр, эдийн засаг, батлан хамгаалах болон боловсролын салбарт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам бэхэжсээр ирсэн бөгөөд энэ харилцаанд парламент хоорондын хэлхээ холбоо үнэтэй хувь нэмэр оруулсаар байна” гэв.

Өнгөрөгч 2017 онд Уэстминстерийн хоёр танхимын хамтарсан бүрэлдэхүүнтэй ОУПХ-ны Британийн бүлгэмийн төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан нь хууль тогтоох байгууллага хоорондын харилцаанд сайнаар нөлөөлсөн төдийгүй , өндөр түвшинд харилцан айлчлалын давтамжийг хадгалсан ач холбогдолтой байв.

Уэстминстерийн Бүх намын Британи-Монголын бүлгийн дарга, Лордын болон Нийтийн танхимын гишүүд, Британийн Засгийн газрын Монголыг хариуцсан Худалдааны Элч, Монгол Улсад суухаар шинээр томилогдоод байгаа Элчин сайд, Монголд үйл ажиллагаа явуулдаг Британийн зарим компаниудын төлөөлөл энэхүү уулзалтад оролцов.

BBC-4 радиогоор Монголын дуурийн урлагийн тухай нэвтрүүлэг цацагдав

Монголын дуурийн урлагийн хөгжил, сонгодог урлагийн боловсролын талаар Британийн BBC-4 радиогийн продюссер Стевен Ражам, нэвтрүүлэгч Кэйт Моллесон нар “Тал нутгаас дэлхийн тайзнаа” нэртэй цуврал хоёр дугаар бүхий тусгай сурвалжлага-нэвтрүүлгийг бэлтгэн олон нйитэд хүргэв. Нэвтрүүлгийн эхний дугаарт Монголын дуурийн дуучин МУГЖ Г.Ариунбаатарын төрж өссөн хөдөө нутаг, хүүхэд ахуйн дурсамж, дуурийн урлагтай амьдралаа холбосон замналын талаар сонирхолтой баримтуудыг, дараагийн дугаарт Монголын сонгодог урлагийн түүхэн хөгжлийн тухай, Монгол Улсын Засгийн газраас сонгодог урлагийн талаар явуулж ирсэн бодлогын үр дүнд дуурийн дуулаачид олон улсын түвшинд Монгол улсыг таниулах томоохон нэрийн хуудас  болж буйг тус тус дурджээ.

BBC-4 радио суваг нь хөгжим, урлаг, түүх, танин мэдэхүйн чиглэлээр дагнасан нэвтрүүлэг бэлдэж олон нийтэд хүргэдэг бөгөөд дэлхий даяар 12 сая гаруй байнгын сонсогчтой аж.

Энэхүү нэвтрүүлгийг бэлтгэсэн Британийн баг хамт олон, тэдэнтэй хамтран ажилласан Британи дахь Монгол Улсын Соёлын Элч Ж.Өнөрмаа, нэвтрүүлгийг бэлтгэхэд зохион байгуулалтын дэмжлэг үзүүлсэн Гадаад харилцааны яам, Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Соёл урлагийн их сургуулийн нийт хамт олонд болон нэвтрүүлэгт оролцсон бүх хүмүүст Лондон дахь ЭСЯ гүн талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүсэж байна. 

ГАДААД ПАСПОРТ ОЛГОХ

ЭНЭ ХУУДАСНААС ТА:

  • Гадаад Паспорт захиалах хоёр арга замын тухай
  • Гадаад Паспортын сунгалтыг зогсоосон тухай унших болно.

 

САНАМЖ:

Энэхүү мэдээлэл нь ИБУИНВУ, Ирланд, Исланд улсуудад байнга болон түр оршин суугаа Монгол иргэд, мөн эдгээр улсуудад богино хугацаагаар зорчиж байгаа хүмүүст зориулагдсан болно.  

Цагийн хуваарь: Та үйлчилгээ авахаар ирэхээсээ өмнө тус ЭСЯ-ны 0207-937-0150 (ext 15) утсаар, эсхүл Консулын цахим шуудан otgonbayar@embassyofmongolia.co.uk хаягаар холбоо барьж урьдчилан цаг товлох нь таны болон бусдын үнэтэй цагийг хэмнэхийг анхаарна уу.

ЭСЯ-ны консулын хэсэг (визийн төв өөр хуваарьтай) долоо хоногийн Даваагаас Баасан гаригт 09:00-13:00 болон 14:00-18:00 цагуудад ажиллана. Нийтээр тэмдэглэх баяр ёслолын болон бүх нийтийн амралтын өдрүүдээр амарна. ЭСЯ-нд консулын асуудал хариуцсан зөвхөн нэг ажилтан байдаг. Британи, түүний хотууд, хавсран суугаа Ирланд, Исланд улсууд дахь иргэдийн эрхийг хамгаалах асуудлаар хууль хяналт, шүүх, эрүүл мэндийн гэх мэт байгууллагуудаар явах шаардлага өдөр тутамд гарч болзошгүй байдаг тул та үйлчилгээ авахдаа урьдчилж цаг авахыг зөвлөж байна.

Үйлчилгээний хураамжийг эндээс үзнэ үү.

 

ГАДААД ПАСПОРТ ЗАХИАЛАХ:

 

Иргэн таны гадаадад зорчих, хилийн чанадад таныг Монгол Улсын иргэн гэдгийг тань гэрчлэх бичиг баримт бол Үндэсний гадаад паспорт юм. Иймд иргэн та аль ч улсын иргэдийн нэгэн адил бичиг баримтынхаа хүчинтэй эсэхийг сайтар шалгаж, сунгалт, шинэчлэлээ шаардлагатай үед нь хийлгэж, өөртөө болон үр хүүхэддээ хариуцлагатай хандах нь чухал юм.

passport

 

Та бүхэн Паспорт захиалах, итгэмжлэл авахдаа тус ЭСЯ-ны 0207-937-0150 (ext 15) утсаар, эсхүл Консулын otgonbayar@embassyofmongolia.co.uk хаягаар холбоо барьж урьдчилан цаг товлох нь таны үнэтэй цагийг хэмнэхийг анхаарна уу.

ГАДААД ПАСПОРТЫГ ЗАХИАЛАХ ДАРААХ ХОЁР АРГА БИЙ:

ЭХНИЙ АРГА нь: Паспортыг Элчин сайдын яамаар дамжуулан захиалах.  Шинээр паспорт авахыг хүссэн иргэд доорх материалуудыг бүрэн бүрдүүлж ЭСЯ-нд биечлэн ирнэ. ЭСЯ таны өгсөн материалыг ӨОУБЕГ-т цахимаар хүргүүлж паспортыг хэвлүүлдэг. ЭСЯ-нд тогтмол хүргэлт байхгүй тул таны шинээр захиалсан паспортын хүргэгдэж ирэх хугацаа нь 1-3 сар, түүнээс урт байж болох тул паспорт захиалахдаа үүнийг бодолцоно уу.

Гадаад Паспорт захиалгын бүртгэлийн илүү шуурхай цахим бүртгэлийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа болно.

Бүрдүүлэх материал
1. Паспорт захиалах маягтыг татан авч авч бөглөх;
2. 3,5 х 4,5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг (Паспортын үндсэн фото зургийг ЭСЯ-нд авахуулна);
3. Хуучин паспорт болон цахим иргэний үнэмлэхний хуулбар (зөвхөн хугацаа нь хүчинтэй иргэний үнэмлэхтэй хүн Паспорт захиалж болно);
4. Паспортын төлбөр 40 фунт стерлинг;
5. Хүүхдэд гадаад паспорт хүсч байгаа бол эцэг/эхийн гадаад паспорт эсвэл цахим үнэмлэхийн хуулбарыг үндсэн материалтай хавсаргах;

Насанд хүрсэн хүн өөрийн Паспортыг биечлэн ирж захиална. Бусдын өмнөөс Паспорт захиалга хийх боломжгүйг анхаарна уу.

 

ХОЁР ДАХЬ АРГА нь: Бусдад итгэмжлэл олгох замаар Паспорт яаралтай захиалах. Та яаралтай Паспорт захиалах шаардлагатай бол Монгол улсад байгаа хүнд итгэмжлэл олгох замаар захиалгыг шуурхай хийлгэх боломжтой. Энэ тохиолдолд итгэмжлэлийн маягт бөглөнө үү. Паспортыг итгэмжлэлээр захиалах тохиолдолд Монголд хүлээн авах хүнд итгэмжлэл олгож, тухайн хүнээрээ дамжуулан олон улсын буухиа шуудангаар хүлээн авах нь хамгийн шуурхай арга юм.

Итгэмжлэл олгох замаар Улаанбаатар хотод Паспорт захиалуулах тохиолдолд таны итгэмжлэлийг манай консулын ажилтан Монгол Улс дахь Гадаад харилцааны яамны Консулын газар руу илгээх бөгөөд таны итгэмжлэгдсэн хүн уг итгэмжлэлийг хүлээн авч Улаанбаатар хот дахь Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт хандан таны өмнөөс танд Паспорт захиална.

Иймд тухайн итгэмжлэгдсэн хүндээ таны зүгээс Паспортын хэмжээтэй, өнгө дүрсний чанар сайтай цээж зургаа файл хэлбэрээр цахим/имэйлээр/ аргаар илгээх шаардлагатай болно. Паспорт захиалах заавар, цээж зураг, үйлчилгээний үнийн талаар эндээс уншиж танилцана уу.

 

ГАДААД ПАСПОРТЫН ХҮЧИНТЭЙ ХУГАЦААГ СУНГАХГҮЙ

Засгийн газрын 2017 оны 94 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаанд сунгалт хийхийг зогсоосныг үүгээр мэдэгдэж байна.

Гадаад паспортад сунгалт хийхгүй болсон нь олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах зорилгоор хийгдэж буй ажил юм.

Жич: 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс өмнө сунгалт хийлгэсэн гадаад паспортын сунгалт хүчинтэй хэвээр байна.

Жич: Шинээр Паспорт захиалах иргэд иргэний шинэчилсэн бүртгэлд заавал хамрагдсан байна. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, 16 насанд хүрсэн боловч иргэний үнэмлэх аваагүй иргэдэд Паспорт олгох боломжгүй.

Та бүхэн үйлчилгээ авахдаа тус ЭСЯ-ны 0207-937-0150 (ext 15) утсаар, эсхүл Консулын otgonbayar@embassyofmongolia.co.uk хаягаар холбоо барьж урьдчилан цаг товлох нь таны үнэтэй цагийг хэмнэхийг анхаарна уу.

Цагийн хуваарь: ЭСЯ-ны консулын хэсэг (виз тусдаа хуваарьтай) долоо хоногийн Даваагаас Баасан гаригт 09:00-13:00 болон 14:00-18:00 цагуудад ажиллана. Нийтээр тэмдэглэх баяр ёслолын болон бүх нийтийн амралтын өдрүүдээр амарна.

ГАДААД ПАСПОРТЫН ХҮЧИНТЭЙ ХУГАЦААГ СУНГАХГҮЙ

 

 

 

 

 

 

Засгийн газрын 2017 оны 94 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаанд сунгалт хийхийг зогсоосныг үүгээр мэдэгдэж байна.

Гадаад паспортад сунгалт хийхгүй болсон нь олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах зорилгоор хийгдэж буй ажил юм.

Жич: 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс өмнө сунгалт хийлгэсэн гадаад паспортын сунгалт хүчинтэй хэвээр байна.

1 2 3 24