Мэдээ

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА КЭМБРИДЖИЙН ОЛОН УЛСЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВД ЗОЧЛОВ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Кэмбриджийн олон улсын үнэлгээний төвд 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр зочилж, Кэмбриджийн стандартыг Монголд нэвтрүүлэх, Кэмбриджийн

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА ДЭЛХИЙН БОЛОВСРОЛЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Лондон хотноо 2019 оны 1 дүгээр сарын 21–23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн боловсролын чуулга уулзалтад оролцов. Чуулга уулзалтад

Иргэдийн анхааралд

Тус ЭСЯ-ны консулын ажилтнууд 2019 оны 1 дүгээр сарын 18–19-ний өдрүүдэд Дублин хотод ажиллаж, Ирланд дахь монгол иргэдэд консулын үйлчилгээ үзүүлнэ.   Консулын үйлчилгээ авах

Видео дүрс

МОНЦАМЭ мэдээ

Интернэтэд ташаа мэдээлэл гарч байна

    Улаанбаатар /МОНЦАМЭ/. ‘АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Монгол Улсын иргэдийг 180 хүртэлх хоногийн хугацаатай АНУ-д визгүй зорчуулах зарлигт гарын үсэг зурлаа’ гэсэн мэдээлэл гадны сайтад

Улс орноо гадаадад сурталчлахад “GREAT” санаачилгын туршлага чухал  

ТНБД Д.Даваасүрэн Британийн Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх GREAT санаачилгын Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал Д.Уолполтой уулзаж GREAT санаачилгын үйл ажиллагаа, туршлагыг судлан улмаар Монгол

Зарлал

УТГА ЗОХИОЛ СОНИРХОГЧДОД

Монголын Зохиолчдын Эвлэл 90 жилийн ойгоо тохиолдуулан хэвлүүлэн гаргасан шилдэг өгүүллэгийн “Утгын чимэг”, “Монголын яруу найраг” зэрэг номыг сонирхсон иргэд ЭСЯ-ны и-мэйл хаягаар дамжуулж захиалга

Үйл явдал

  • Монгол хэл
  • English

МОНГОЛ УЛС АЯЛАХАД ТОХИРОМЖТОЙ 10 ОРНЫ НЭГЭЭР ШАЛГАРАВ

Аялал жуулчлалын www.lonelyplanet.com портал сайтын мэргэжилтнүүд  Монгол Улсыг 2017 онд аялахад тохиромжтой арван орны нэгээр шалгаруулсан байна.

Lonely Planet’s experts select Mongolia as one of the top 10 countries to travel for 2017. Please visit www.lonelyplanet.com for further information.

7-mongolia

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА КЭМБРИДЖИЙН ОЛОН УЛСЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВД ЗОЧЛОВ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Кэмбриджийн олон улсын үнэлгээний төвд 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр зочилж, Кэмбриджийн стандартыг Монголд нэвтрүүлэх, Кэмбриджийн олон улсын үнэлгээний төвтэй цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллах асуудлаар санал солилцов.

 

Манай улсын боловсролын тогтолцоог олон улсын стандартад нийцүүлэхээр 2011 онд БСШУСЯ Кэмбриджийн олон улсын үнэлгээний төвтэй хамтран ажиллах Cанамж бичиг байгуулж, “Монгол–Кэмбриджийн боловсролын шинэчлэл” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд Монголын ерөнхий боловсролын сургалтын зарим агуулга, хөтөлбөрүүдийг Кэмбриджийн хөтөлбөрт нийцүүлэн шинэчилсэн. Мөн Кэмбриджийн олон улсын хөтөлбөрөөр хичээллэх “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” гэсэн дунд сургуулиудыг байгуулсан ба одоогоор 800 гаруй сурагчид тус сургуулиудад амжилттай суралцаж байна.

 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА ДЭЛХИЙН БОЛОВСРОЛЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Лондон хотноо 2019 оны 1 дүгээр сарын 21–23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн боловсролын чуулга уулзалтад оролцов. Чуулга уулзалтад нийт 95 орны 1263 төлөөлөгч оролцож, Бид юуг мэдснээр юуг бүтээж болох вэ: Боловсролын системийн бодлого, хэрэгжилтийг хөгжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх нь” гэсэн үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

Хэлэлцүүлэгт дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн боловсролын сайд нар өөрийн орны боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэл, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэж байгаа арга зам, багшийн арга зүйг хөгжүүлэхэд баримталж буй бодлого, ололт, амжилтаасаа хуваалцахаас гадна томоохон их, дээд сургуулиудын багш, судлаачид дэлхийн боловсролын чиг хандлагын талаарх судалгааг танилцууллаа. Технологийн эрин зуунд амьдарч буй ирээдүйн иргэдэд боловсролыг үр өгөөжтэй, зөв арга барилаар олгохын тулд дижитал технологи, интернэтийн өсөн нэмэгдэж буй хэрэглээнд суурилсан сургалтын шинэ хөтөлбөр, боловсролын загвар боловсруулах шаардлагатай байгааг оролцогчид хэлэлцүүлгийн үеэр онцолж байв.

 

Чуулга уулзалтын үеэр сайд Ц.Цогзолмаа ИБУИНХУ, Украйн, Энэтхэг, Болгар зэрэг орны Боловсролын сайд нартай уулзалт хийж, хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

 

Иргэдийн анхааралд

Тус ЭСЯ-ны консулын ажилтнууд 2019 оны 1 дүгээр сарын 18–19-ний өдрүүдэд Дублин хотод ажиллаж, Ирланд дахь монгол иргэдэд консулын үйлчилгээ үзүүлнэ.

 

Консулын үйлчилгээ авах иргэд Монгол Улсын Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлэх шаардлагатайг анхаарна уу.

 

Монгол Улсын Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийг дараах холбоосноос үзнэ үү.

 

https://www.legalinfo.mn/law/details/13540

Алдарт эхийн I, II одонгийн болзол хангасан эхчүүдэд хүргэх мэдээлэл

Алдарт эхийн I, II одонгийн болзол хангасан эхчүүд дараах материалыг бүрдүүлэн 2019 оны 3 дугаар сарын 31-ний дотор ЭСЯ-нд ирж, бүртгүүлнэ үү.

 

1.    Эхийн цахим иргэний үнэмлэх

2.    Алдарт эхийн одонгоор шагнуулахыг хүссэн өргөдөл

3.    Алдарт эхийн I, II одонгоор шагнагдах эхийн анкет

4.    Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ

5.    Насанд хүрсэн хүүхдүүдийн иргэний цахим үнэмлэх

НОТТИНГХАМ ХОТ ДАХЬ МОНГОЛ СУРГУУЛИЙН ҮСЭГЛЭЛИЙН БАЯР БОЛОВ

Британи дахь монгол хүүхдүүдэд эх хэл, түүх соёлоо өвлүүлэх зорилготой Монгол хэлний сургалтын төвүүд Лондон, Манчестер, Ноттингхам зэрэг хотуудад үйл ажиллагаа явуулдаг. Ноттингхам дахь Монгол сургуулийн хүүхдүүд 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Үсэглэлийн баяр”-аа тэмдэглэж, эцэг эх, багш нартаа сурсан эрдмээ танилцууллаа.

 

Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга “Үсэглэлийн баяр”-т оролцож, монгол хүүхдүүдийн төрөлх хэл, өв соёлоо суралцаж буй үйл явцтай танилцан тэдэнд сурлагын өндөр амжилт хүслээ.

 

Doc1

 

 

“CAMBRIDGE MONGOLIA SEMINAR” ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа ЭСЯ Кэмбриджийн их сургуулийн Монгол болон Өвөр Ази судлалын төвтэй хамтран 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Cambridge Mongolia Seminar”-ыг Кэмбриджийн их сургууль дээр амжилттай зохион байгуулав. Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга семинарыг нээж үг хэлсэн бөгөөд тэрээр Монгол–Британийн харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт эрчимтэй хөгжиж буй энэ үед хоёр орны эрдэмтэн мэргэд санал солилцдог талбар зайлшгүй байх хэрэгтэйг тэмдэглэж, цаашид тус семинарыг тогтмол зохион байгуулахын чухлыг онцоллоо.

Тус семинарт Кэролайн Хэмпри, Сью Бөрн, Алан Сандерс зэрэг британийн ахмад монгол судлаачид оролцсоноос гадна Сергей Радченко, Хильдигард Диэмбергер, Ребекка Эмпсон зэрэг шинэ үеийн монгол судлаачид “Гуравдагч хөршийн бодлого”, “Монгол–Төвөдийн харилцаа” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Мөн МУИС-ын багш С.Одончимэг, МУИС-ын ХЗДС-ийн багш Б.Амарсанаа, Лондон Саутбанк их сургуулийн багш М.Саранзаяа нар өнөөгийн Монголын нийгэм, улс төрийн байдал, засаглалын хямралын асуудлыг хөндсөн “Хууль тогтоомж ба Монголын төрийн болон хувийн хэвшилт компаниудын засаглал”, “Монголын Засгийн газарт хүргэх хөрөнгө оруулагчдын захидал” зэрэг сэдвээр илтгэл тавьсан.

Европ дахь ууган Монгол судлалын төвүүдийн нэг болох Кэмбриджийн их сургууль дээр ийнхүү монгол судлаачид санал бодлоо чөлөөтэй солилцож, өөр өөрсдийн судалгаа, шинжилгээний баримт материалаа танилцуулсан нь хилийн чанад дахь монгол судлалыг хөгжүүлэх, монголч эрдэмтдийн бүтээлийг нийтийн хүртээл болгоход чиглэгдсэн чухал арга хэмжээ боллоо.

 

Cam-1
Cam

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР МОНГОЛ СУДЛААЧ ЭРДЭМТДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 149 дүгээр зарлигаар Монгол Улсын түүх, өв соёлыг хилийн чанадад сурталчлан таниулах, Британи дахь монгол судлалыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Кэмбриджийн их сургуулийн Монгол болон Өвөр Ази судлалын төвийн профессор Урадын Булагийг төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор, Кэмбриджийн их сургуулийн Монгол болон Өвөр Ази судлалын төвийн судлаач Либби Пиччиг төрийн дээд шагнал “Найрамдал” медалиар шагнасныг Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Кэмбриджийн их сургууль дээр гардуулан өглөө.

 

 

 

 

1 2 3 28