“Монгол орны хөгжилд” сэдэвт VI чуулга уулзалт

Эрхэм хүндэт та бүхнийг “Монгол орны хөгжилд” сэдэвт VI чуулга уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Чуулган Лондон хотын төв хэсэгт байрлах Limkokwing Их Сургуулийн байранд (106 Piccadilly, London W1J 7NL) 5 сарын 2-ны Ням гарагийн өглөөний 8:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн чуулган  Анагаах Ухаан, Байгалийн ухаан ба Математик загварчлал, Нийгмийн Ухаан гэсэн 3 салбараар хуралдаж Их Британи ба бусад улс орнуудад болон дотооддoo сурч ажиллаж буй иргэд, оюутнууд, эрдэмтэн судлаачдыг хамарсан өргөн хэлэлцүүлэг явагдана. Энэ жилийн чуулга уулзалтад Герман, Монгол, Польш, Финланд, Франц Швед зэрэг орнуудаас илтгэгчид биеэр болон цахим хэлбэрээр оролцохоор бүртгүүлээд байна.

Чуулганы эхэнд Монгол улсын Ерөнхий сайдын дэргэдэх “Хилийн чанадад суугаа Монгол улсын иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах зөвлөл”-өөс онлайн мэндчилгээ дэвшүүлэн, Монгол улсын засгийн газраас гадаадад суугаа Монголчуудынхаа талаар боловсруулж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулна. Мөн Монгол улсын ШУА-н гишүүн, түүхийн ухааны доктор, О.Батсайхан “ХХ ЗУУНЫ МОНГОЛЫН ТҮҮХ: 1911 оны Монголын Үндэсний хувьсгалын удирдагч VIII Богд Жавзандамба хутагт болон түүний тухай түүх судлалд өгүүлсэн нь” сэдвээр нийтэд илтгэл тавина. 

Энэ удаагийн чуулган нь байгалийн шинжлэх ухааны чиглэлээр салбар хуралдаанууд зохиогдож бусад улс орнуудаас биеэр болон цахим хэлбэрээр оролцогчдын тоо нэмэгдэж буйгаараа онцлог юм.
Та бүхнийг чуулганд хүрэлцэн ирж эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахуйц хэлэлцүүлэг, яриа өрнүүлэхийг уриалж байна.  Мөн нийгмийн салбарт илтгэх хүсэлтэй хүмүүс chuulga@gmail.com хаягаар холбогдоно уу.

Хүрэлцэн ирэгсдэд цай, кофегooр үнэгүй үйлчлэхээс гадна Монгол номын худалдаа явагдаж, завсарлагаар Монгол пабнаас зууш, хоолоор үйлчилнэ.  Чуулганы төгсгөлд 17:30 цагаас “Бууж өгөх эрхгүй – 7 сарын 1” Монголын уран сайханы кино гарна. Тасалбарын үнэ £5.

Чуулганд оролцогсдод болон нийтэд зориулсан үдэшлэг зохиогдоно. Тасалбарын үнэ  £15

Чуулган зохион байгуулагдах сургууль нь хичээл сургалтын олон танхимуудтай төдийгүй эртний эд өлгийн жагсаалтад орсон барилга тул бага насны хүүхэд авчирахгүй байхыг анхаарна уу!

Чуулганыг Зохион Байгуулах Баг- http://chuulgan.blogspot.com

МОНГОЛЫН ТУХАЙ СЕМИНАР БРИТАНИЙН ПАРЛАМЕНТАД БОЛОВ

“Монгол Улсын хөгжил, түлгарч буй бэрхшээл” сэдэвт уулзалт-семинарыг Британи-Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Британи-Монголын парламентийн бүлгээс 3 дугаар сарын 8-ны өдөр Британийн Парламентийн ордонд зохион байгуулав. Уг уулзалт-семинарт Британийн Barklays Capital банкны захирал Анжелло Заватьери “Монголын уул уурхайн салбарын хөгжлийн гарц”, Financial Times сонины сэтгүүлч Уйльям Макнамара “Монголын эдийн засгийн өнөөгийн байдал”, монголч эрдэмтэн Алан Сандерс “Монголын улс төрийн өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавив.

Уулзалт-семинарт оролцогчид илтгэгчдээс асуулт асууж, хэлэлцсэн илтгэлтэй холбогдуулан санал бодол, байр сууриа илэрхийлж ярилцав.  Энэхүү уулзалтад британийн парламентын зарим гишүүн, британи болон монголын бизнесийн хүрээний 100 гаруй төлөөлөл оролцов. Уулзалт-семинарын дараа нийт оролцогсдод зориулан хүлээн авалт хийж, монгол хоолны дээжээс өргөн барив.

 

» Read more

Embassy of Mongolia and Art Cafe at Lingua Global present two programmes in March 2010 in Asia House

  1. Scripts of Mongolia: How Genghis Khan Wrote – Talk with John Man and Sukhbaatar Davaakhuu 10 March 2010 6.45PM

The Mongols used several scripts over the 800 years of their history, starting with the decision of their leader Genghis Khan to adopt Uighur as the official script for his gigantic Asian empire. Uighur, now known as Classical Mongolian script, has seen a resurgence of its use in Mongolia in recent years. Sukhbaatar Davaakhuu and John Man explore the various scripts used by the Mongols, including Latin and the Phags-pa (Square script) used by Kublai Khan, and assess the significance of these scripts in Mongolian history.

  1. Cultural Heritage of Mongolia: Scripts and Calligraphy – Exhibition in Asia House Fine Rooms curated by Unurmaa Janchiv and supported by Embassy of Mongolia 19 March – 7 April  2010. Private View 19 March 6:30PM

HE The Ambassador of Mongolia Altangerel Bulgaa will open the exhibition at the Private View on Friday 19 March at 6:30pm.

We very much look forward to welcoming you to our events in Asia House.

» Read more

МОНГОЛЫН ЗАЛУУ УДИРДАГЧДЫН ЕВРОП ТИВИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ МИЛАН ХОТ 2010 ОН

Оюутан залуусын анхааралд

“Монголын Залуу Удирдагч” чуулга уулзалтын хилийн чанад дахь анхны хөтөлбөри йг Монгол-Америкийн МонАме шинжлэх ухаан судалгааны төвөөс АНУ-ын Вашингтон хотноо 2009 оны 3 дугаар сард АНУ дахь Монгол улсын элчин сайдын яам, Хойд Америк- Монголын бизнес зөвлөл болон Зориг сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм. Монголд 2003 оноос хойш “Залуу Удирдагч” хөтөлбөрийг Зориг сан санаачлан, үйл ажиллагаагаа 7 жилийн турш хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн жилийн амжилт дээрээ тулгуурлан 2010 онд “Монголын Залуу Удирдагч” Хөтөлбөр цар хүрээгээ тэлэн Европын орнуудад суралцаж буй шилдэг Монгол оюутан залуусыг хамарсан уулзалтыг Европ тивд зохион байгуулах гэж байна. Энэхүү уулзалтыг МонАме шинжлэх ухааны төв, Итали улсын Милан хотноо томилогдсон Монгол улсын өргөмжит консул нар хамтран Австри улсаас Итали улсыг хавсран суугаа Монгол улсын элчин сайдын яам болон Зориг сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. » Read more

БРИТАНИЙН МОНГОЛЧУУД ЗУДАД НЭРВЭГДСЭН МАЛЧДАД ТУСЛАХ ХАНДИВИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол оронд тохиолдоод буй зудын аюулд нэрвэгдсэн малчин түмэнд туслах хандивийн үдэшлэг, арга хэмжээ энэ сарын 5-нд  Лондон хотын төвд байрлах Британийн шилдэг 10 буудлын нэг Reniassance London Chancery Court Hotel-ийн хүлээн авалтын танхимд боллоо.

Хандивын арга хэмжээг 86400 хөдөлгөөн санаачилж, Монголын малчдад туслах үйл ажиллагаа явуулдаг Британийн CAMDA(Cambridge Mongolian Development Appeal) сайн санааны байгууллагатай хамтран Монгол Улсын Элчин сайдын яам,  Британийн Монголчуудын Холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээнд Элчин сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны дипломатууд оролцож 170 гаруй зочид хүрэлцэн ирэв.

» Read more

“Монгол Соёлын Өв: бичиг үсэг ба уран бичлэг (калиграф)” үзэсгэлэнд уран бүтээл шалгаруулж авна

Лондонд үйл ажиллагаагаа явуулдаг Монгол захиралтай Lingua Global компани санаачилан, ИБУИНВУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ, Британи дахь Монголчуудын Холбооны дэмжлэгтэйгээр Asia House-т 2010 оны 3 дугаар сарын 19-ноос эхлэн хоёр долоо хоног үргэлжлэх ‘МОНГОЛ СОЁЛЫН ӨВ: БИЧИГ ҮСЭГ БА УРАН БИЧЛЭГ (КАЛИГРАФ)’ үзэсгэлэнд уран бүтээл шалгаруулж авна.

Уралдаанд мэргэжилийн уран бүтээлчид оролцох бөгөөд Монгол Улс түүхийнхээ явцад ашиглаж ирсэн бичиг үсгийн соёлыг түүх, зан заншил, соёлын өвтэй нэгтгэн харуулсан уран сэтгэмжтэй бүх төрлийн уран бүтээлээр оролцож болно. Үүнд: уран зураг, уран баримал, торго, эсгий, видео клип, аудио, фото зураг, гэх мэт. Хэмжээ харгалзахгүй.

Монгол Улс хэрэглэж ирсэн түүхтэй Соёмбо, Дөрвөлжин, гэх мэт бичиг үсэг болон одоо сэргээгдэж буй хуучин Монгол бичгийг уран бүтээлдээ ашиглана. Нэг уран бүтээлч гурав хүртэл бүтээлээр оролцож болох бөгөөд, бүтээлээ 2010 оны 3 дугаар сарын 15-ны дотор багтааж Лондон дахь Монгол Улсын Элчин Сайдын Яаманд ирүүлнэ. Уран бүтээлээ Лондон хүртэл хүргэх ачааны болон даатгалын зардлыг уран бүтээлчид өөрсдөө хариуцана. Бүтээлээ Монголоос ачигдаж байгаа каргоны үйлчилгээгээр дамжуулан ирүүлэхээр бол хугацаагаа сайн тооцоолно уу.

Эхний байранд шалгарсан 30 бүтээлийг Лондонд болох үзэсгэлэнд дэлгэн үзүүлэх бөгөөд Их Британид сурталчилж, борлуулна. Уг үзэсгэлэнг 2010 онд Европын хэд хэдэн оронд тойрон аялуулахаар төлөвлөж байгаа. » Read more

ЭЛЧИН САЙД Б.АЛТАНГЭРЭЛ ӨАБНУ-Д ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИЛАА

Монгол Улсаас ӨАБНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.Алтангэрэл Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жекоб Зумад Кэйп Таун хотноо Ерөнхийлөгчийн Тэнхэйс ордонд Итгэмжлэх жуух бичгээ 2010 оны 2 дугаар сарын 9-ний өдөр барив. ИЖБ-гээ барьсантай холбогдуулан Өмнөд Африкийн Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ элчин сайд Б.Алтангэрэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа уул уурхай, боловсрол зэрэг салбарт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн бололцоотойг тэмдэглэж, элчин сайдаар ажиллах хугацаандаа эдгээрийг бодит ажил болгон хэрэгжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв. Эл зорилгоор хоёр талын харилцааны эрх зүйн орчныг бий болгохын чухлыг онцлов. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг энэ оны 10, 11 дүгээр сард ӨАБНУ-д айлчлуулах хүсэлтэй буйг уламжлав. Ерөнхийлөгч Жекоб Зума манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллага түүний дотор уул уурхайн чиглэлээр хөгжих бүрэн бололцоо байгааг тэмдэглээд цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах, туршлага судлах үйл ажиллагааг эхлүүлэхэд анхаарахаа онцлон тэмдэглэв. Тэрбээр цааш нь ярихдаа уул уурхайн өндөр мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх туршлагыг хуваалцахад таатай байх болно гээд энэ чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэхэд бүрэн бололцоо бийг онцлов. Уулзалтын үеэр элчин сайд 2009 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 15 жилийн ой тохиосныг цохон тэмдэглэв. » Read more

Л.БОЛД САЙД АФГАНИСТАНЫ БАГА ХУРАЛД ОРОЛЦОВ

Афганистаны асуудлаарх олон улсын бага хурал Лондон хотноо 1 дугээр сарын 28-ны өдөр болж өндөрлөв. Уг бага хуралд нийт 77 орны төлөөлөгч оролцсон бөгөөд Британийн Ерөнхий сайд Г.Браун, Афганистаны Ерөнхийлөгч Х.Карзай, НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун нар нээж үг хэлэв. Монгол Улсыг төлөөлж оролцсон Батлан хамгаалахын сайд Л.Болд Афганистаны асуудлаар өөрийн байр суурийг тайлбарлаж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ Лондон хотноо зохион байгуулж буй олон улсын бага хурлын ач холбогдлыг өндрөөр үнэлж, Афганистаны асуудлаарх  байр сууриа тайлбарлаж, Монгол Улсаас оруулж буй цэргийн оролцооны талаар танилцуулав. » Read more

Л.БОЛД САЙД БРИТАНИЙН ОЛИМПИЙН САЙДТАЙ УУЛЗЛАА

Лондон хотноо болох Афганистаны асуудлаарх олон улсын бага хуралд оролцох Батлан хамгаалахын сайд Л.Болд Британийн Олимпийн сайд, Парламентын гишүүн Тесса Жоуэллтай Британийн Парламентын ордонд 1 дүгээр сарын 27-ны өдөр уулзлаа. Уулзалтаар Батлан хамгаалахын сайд 2012 онд Лондон хотноо болох Лондонд болох Зуны Олимпийн тоглолтын хүрээнд британийн талтай хамтран ажиллах талаар санал солилцож, манай баг тамирчдыг бэлтгэл сургуулилттай холбогдуулан Монголын Олимпийн хорооноос тавьсан хүсэлтийг албан ёсоор тавилаа. 2012 оны Олимпийн тоглолтыг зохион байгуулах эрхийн төлөөх шалгаруулалтад Монгол Улс Лондонг дэмжсэнд Олимпийн сайд Т. Жоуэлл талархал илэрхийлээд Лондонгийн Олимпийн тоглолтын хүрээнд манай талтай хамтран ажиллахдаа баяртай байх болно гэдгээ тэмдэглэв. » Read more

ӨВӨЛЖИЛТИЙН БАЙДАЛ ХҮНДЭРЧ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г. ЗАНДАНШАТАРААС УЛААНБААТАР ДАХЬ ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ГАЗРУУД, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ

Эрхэм хүндэт элчин сайд нар,

Ноёд, хатагтай нар аа,

Юуны өмнө, хүчтэй газар хөдлөлтөд амь нас, эд материалын ихээхэн хохирол амсаад байгаа Гаитийн ард түмэнд Монгол Улсын Засгийн газар гүн эмгэнэл илэрхийлж байгааг мэдэгдье. Бид мөн хүмүүнлэг үйл хэргийн төлөө ажиллаж байгаад амь насаа алдсан НҮБ-ын ажилтнуудын ар гэр, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-мүнд эмгэнэл илэрхийлж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийн өнцөг булан бүрт байгалийн гамшиг ойр ойрхон давтагдах болсны хор хохирлыг бид бүгд амсаж байна. » Read more

1 21 22 23 24 25