“Монгол Соёлын Өв: бичиг үсэг ба уран бичлэг (калиграф)” үзэсгэлэнд уран бүтээл шалгаруулж авна

Лондонд үйл ажиллагаагаа явуулдаг Монгол захиралтай Lingua Global компани санаачилан, ИБУИНВУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ, Британи дахь Монголчуудын Холбооны дэмжлэгтэйгээр Asia House-т 2010 оны 3 дугаар сарын 19-ноос эхлэн хоёр долоо хоног үргэлжлэх ‘МОНГОЛ СОЁЛЫН ӨВ: БИЧИГ ҮСЭГ БА УРАН БИЧЛЭГ (КАЛИГРАФ)’ үзэсгэлэнд уран бүтээл шалгаруулж авна.

Уралдаанд мэргэжилийн уран бүтээлчид оролцох бөгөөд Монгол Улс түүхийнхээ явцад ашиглаж ирсэн бичиг үсгийн соёлыг түүх, зан заншил, соёлын өвтэй нэгтгэн харуулсан уран сэтгэмжтэй бүх төрлийн уран бүтээлээр оролцож болно. Үүнд: уран зураг, уран баримал, торго, эсгий, видео клип, аудио, фото зураг, гэх мэт. Хэмжээ харгалзахгүй.

Монгол Улс хэрэглэж ирсэн түүхтэй Соёмбо, Дөрвөлжин, гэх мэт бичиг үсэг болон одоо сэргээгдэж буй хуучин Монгол бичгийг уран бүтээлдээ ашиглана. Нэг уран бүтээлч гурав хүртэл бүтээлээр оролцож болох бөгөөд, бүтээлээ 2010 оны 3 дугаар сарын 15-ны дотор багтааж Лондон дахь Монгол Улсын Элчин Сайдын Яаманд ирүүлнэ. Уран бүтээлээ Лондон хүртэл хүргэх ачааны болон даатгалын зардлыг уран бүтээлчид өөрсдөө хариуцана. Бүтээлээ Монголоос ачигдаж байгаа каргоны үйлчилгээгээр дамжуулан ирүүлэхээр бол хугацаагаа сайн тооцоолно уу.

Эхний байранд шалгарсан 30 бүтээлийг Лондонд болох үзэсгэлэнд дэлгэн үзүүлэх бөгөөд Их Британид сурталчилж, борлуулна. Уг үзэсгэлэнг 2010 онд Европын хэд хэдэн оронд тойрон аялуулахаар төлөвлөж байгаа. » Read more

ЭЛЧИН САЙД Б.АЛТАНГЭРЭЛ ӨАБНУ-Д ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИЛАА

Монгол Улсаас ӨАБНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.Алтангэрэл Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жекоб Зумад Кэйп Таун хотноо Ерөнхийлөгчийн Тэнхэйс ордонд Итгэмжлэх жуух бичгээ 2010 оны 2 дугаар сарын 9-ний өдөр барив. ИЖБ-гээ барьсантай холбогдуулан Өмнөд Африкийн Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ элчин сайд Б.Алтангэрэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа уул уурхай, боловсрол зэрэг салбарт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн бололцоотойг тэмдэглэж, элчин сайдаар ажиллах хугацаандаа эдгээрийг бодит ажил болгон хэрэгжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв. Эл зорилгоор хоёр талын харилцааны эрх зүйн орчныг бий болгохын чухлыг онцлов. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг энэ оны 10, 11 дүгээр сард ӨАБНУ-д айлчлуулах хүсэлтэй буйг уламжлав. Ерөнхийлөгч Жекоб Зума манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллага түүний дотор уул уурхайн чиглэлээр хөгжих бүрэн бололцоо байгааг тэмдэглээд цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах, туршлага судлах үйл ажиллагааг эхлүүлэхэд анхаарахаа онцлон тэмдэглэв. Тэрбээр цааш нь ярихдаа уул уурхайн өндөр мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх туршлагыг хуваалцахад таатай байх болно гээд энэ чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэхэд бүрэн бололцоо бийг онцлов. Уулзалтын үеэр элчин сайд 2009 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 15 жилийн ой тохиосныг цохон тэмдэглэв. » Read more

Л.БОЛД САЙД АФГАНИСТАНЫ БАГА ХУРАЛД ОРОЛЦОВ

Афганистаны асуудлаарх олон улсын бага хурал Лондон хотноо 1 дугээр сарын 28-ны өдөр болж өндөрлөв. Уг бага хуралд нийт 77 орны төлөөлөгч оролцсон бөгөөд Британийн Ерөнхий сайд Г.Браун, Афганистаны Ерөнхийлөгч Х.Карзай, НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун нар нээж үг хэлэв. Монгол Улсыг төлөөлж оролцсон Батлан хамгаалахын сайд Л.Болд Афганистаны асуудлаар өөрийн байр суурийг тайлбарлаж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ Лондон хотноо зохион байгуулж буй олон улсын бага хурлын ач холбогдлыг өндрөөр үнэлж, Афганистаны асуудлаарх  байр сууриа тайлбарлаж, Монгол Улсаас оруулж буй цэргийн оролцооны талаар танилцуулав. » Read more

Л.БОЛД САЙД БРИТАНИЙН ОЛИМПИЙН САЙДТАЙ УУЛЗЛАА

Лондон хотноо болох Афганистаны асуудлаарх олон улсын бага хуралд оролцох Батлан хамгаалахын сайд Л.Болд Британийн Олимпийн сайд, Парламентын гишүүн Тесса Жоуэллтай Британийн Парламентын ордонд 1 дүгээр сарын 27-ны өдөр уулзлаа. Уулзалтаар Батлан хамгаалахын сайд 2012 онд Лондон хотноо болох Лондонд болох Зуны Олимпийн тоглолтын хүрээнд британийн талтай хамтран ажиллах талаар санал солилцож, манай баг тамирчдыг бэлтгэл сургуулилттай холбогдуулан Монголын Олимпийн хорооноос тавьсан хүсэлтийг албан ёсоор тавилаа. 2012 оны Олимпийн тоглолтыг зохион байгуулах эрхийн төлөөх шалгаруулалтад Монгол Улс Лондонг дэмжсэнд Олимпийн сайд Т. Жоуэлл талархал илэрхийлээд Лондонгийн Олимпийн тоглолтын хүрээнд манай талтай хамтран ажиллахдаа баяртай байх болно гэдгээ тэмдэглэв. » Read more

ӨВӨЛЖИЛТИЙН БАЙДАЛ ХҮНДЭРЧ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г. ЗАНДАНШАТАРААС УЛААНБААТАР ДАХЬ ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ГАЗРУУД, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ

Эрхэм хүндэт элчин сайд нар,

Ноёд, хатагтай нар аа,

Юуны өмнө, хүчтэй газар хөдлөлтөд амь нас, эд материалын ихээхэн хохирол амсаад байгаа Гаитийн ард түмэнд Монгол Улсын Засгийн газар гүн эмгэнэл илэрхийлж байгааг мэдэгдье. Бид мөн хүмүүнлэг үйл хэргийн төлөө ажиллаж байгаад амь насаа алдсан НҮБ-ын ажилтнуудын ар гэр, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-мүнд эмгэнэл илэрхийлж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийн өнцөг булан бүрт байгалийн гамшиг ойр ойрхон давтагдах болсны хор хохирлыг бид бүгд амсаж байна. » Read more

UK WELCOMES MORATORIUM ON DEATH PENALTY IN MONGOLIA

14 Jan 2010
Ivan Lewis welcomed the announcement by President Elbegdorj of Mongolia of a moratorium on the use of the death penalty with immediate effect.

The moratorium also made provision for the removal of secrecy laws surrounding the use of the death penalty and the move to full abolition by 2011.
Ivan Lewis, Foreign and Commonwealth Office Minister, welcoming this announcement said:

“I am delighted that President Elbegdorj has announced a moratorium on the use of the death penalty. This is a significant moment for human rights in Mongolia.
We oppose the death penalty in all circumstances. Its abolition contributes to the progressive development of human rights. Miscarriages of justice can happen, but cannot be reversed when the death penalty is used. In our past, innocent people were executed and this still occurs elsewhere in the world today.
Capital punishment furthers a casual attitude towards the right to life, increasing brutality in society and may, inadvertently, legitimise the taking of lives. A state that endorses the death penalty sends the message that killing is an acceptable way of solving social problems.
Working closely with our EU partners, we continue to call for an end to capital punishment and the use of the death penalty, for all crimes, forever. I urge the Mongolian government to build on today’s announcement by removing secrecy laws surrounding the use the death penalty.”

ИРГЭДИЙН АНХААРАЛД!

2010 онд явагдах Монгол Улсын хүн амын тооллого, мөн саяхан УИХ-аар батласан Монгол Улсын “Хүний хөгжлийн сангийн тухай” хуулийн дагуу иргэнд хишиг хувь хүртээх ажлын хүрээнд гадаад оронд, тухайлбал Британи, Ирланд, Исланд, ӨАБНУ-д сурч, ажиллаж, амьдарч буй иргэдийн бүртгэлийг нарийвчлан гаргах шаардлагатай байна.

Иймээс иргэд та бүхэн УБЕГ-ийн ИБГ-ийн даргын 5/26 тоот тушаалын хавсралтаар боловсруулагдсан хүснэгтийг үнэн зөвөөр бөглөж

  • шуудангаар (7-8 Kensington Court, London, W8 5DL),
  • факсаар (0207 937 1117),
  • и-мэйл (office@embassyofmongolia.co.uk)-ээр хүргүүлэх эсвэл
  • өөрийн биеэр ирж бүртгүүлэх боломжтой.

Бүртгэлийн Хүснэгтийг хэвлэж аван бөглөөд шуудангаар, факсаар илгээхэд зориулан PDF хэлбэрээр, шууд компьютер дээр бөглөөд имайлээр илгээхэд ашиглах боломжийг бий болгох үүднээс WORD хэлбэрээр орууллаа.

Иргэн бүрд хувь хишиг хүртээхдээ ЭСЯ-ны бүртгэлийг үндэслэн олгох тул энэхүү бүртгэлд аль болох нэн даруй  хамрагдахыг уриалж байна.

Хэрэв бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд  ЭСЯ-ны тодорхойлолт ирүүлэхийг шаардах зэргээр иргэдэд илүү ажил болох талтайг анхаарна уу.

Бүртгэлтэй холбогдуулан тодруулах зүйлсийг элчин сайдын яамны 0207 937 0150 утсаар болон office@embassyofmongolia.co.uk имэйлаар хандан лавлаж болно.

ХИЛИЙН ЧАНАДАД СУУГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДДЭЭ ХАНДАЖ ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН ИЛГЭЭСЭН ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ

Манай гаригийн өнцөг булан бүрт суугаа Монгол улсын иргэд ээ!

Эх орон нэгт ахан дүүс та нартаа ирж буй шинэ жилийн мэнд хүргэж, ажил үйлс бүтэмжтэй, амжилт бүтээл арвин, аз жаргал дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Улиран одож буй 2009 он манай орны хувьд төдийгүй олон улсад хүнд хэцүү, сорилтын жил болж өнгөрлөө. Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал манай оронд ч хүчтэй нөлөөлж, эдийн засаг, нийгмийн амьдралд хүндрэл, бэрхшээл учрууллаа. Гэвч манай төр засаг, ард иргэд, аж ахуйн нэгжүүд хямралыг сөрөн хамтран ажилласны дүнд багагүй амжилт оллоо. 2009 онд манай тариаланчид 390 орчим мянган тонн үр тариа, 150.5 мянган тонн төмс хурааж авсан нь дотоодынхоо хэрэгцээг бараг хангах нөхцлийг бүрдүүллээ. Баатарлаг малчид маань эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж 43 гаруй саяд хүргэлээ.

» Read more

“АЛТАН ГЭРЭГЭ” ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛОВ

Монгол Улсыг гадаадад сурталчилж, улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, урлаг, спорт болон нийгмийн бусад салбарт гадаад орнуудтай харилцах, гадаадад оршин суугаа Mонгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргасан гадаадын болон дотоодын хувь хүн, байгууллагуудад олгох Гадаад харилцааны сайдын нэрэмжит “Алтан Гэрэгэ” шагнал гардуулах ёслолын ажиллагаа ГХЯ-нд болов. » Read more

HISTORICAL PATH AND FUTURE TASKS OF THE DEMOCRATIC TRANSFORMATIONS IN MONGOLIA

Keynote Speech delivered by S. Batbold, the Prime Minister of Mongolia, at the Commemorative Gathering devoted to the 20th Anniversary of Democracy

Ulaanbaatar, 10 December 2009

Dear Citizens of the Democratic Mongolia,
Honorable President,
Distinguished Members of the State Great Hural and the Cabinet,
Dear Guests, Delegates, and Ladies and Gentlemen,

Today is the Human Rights Day proclaimed by the United Nations and observed annually by the international community. This process was kicked off 61 year ago with the “Universal Declaration of Human Rights” adopted by the United Nations. Since then, the spirit and fundamental principles of this Declaration have become the humanity’s endowment and continuously translated into our life and actions.

» Read more

1 20 21 22 23 24