ҮНДЭСНИЙ БАЯРЫН ХҮЛЭЭН АВАЛТ БОЛОВ

Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ой, Монгол Улс тусгаар тогтоосны 100 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл 7 дугаар сарын 6-нд Лондонгийн нэр хүнд бүхий Реформ клубт хүлээн авалт зохион байгуулав. Энэхүү хүлээн авалтад Британийн ГХХНЯ-ны Төрийн сайд Лорд Хаулл, Британи, Монголын Парламентын бүлгийг хамтран даргалагч Лорд Уэйверли, Дээд шүүхийн ерөнхийлөгч Лорд Филлипс зэрэг 200 гаруй британийн төр, засгийн албаны болон ажил хэрэгч хүн хүрэлцэн ирэв.

Элчин сайд Б.Алтангэрэл хүлээн авалтыг нээж хэлсэн үгэндээ энэ жил Монгол Улсын хувьд тэмдэглэлт ойгоор дүүрэн жил болж байгааг тэмдэглээд Өрнөдийн орнуудаас хамгийн түрүүнд Британи Улс Монгол Улсыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосонд монголчууд үргэлж талархаж байдгийг илэрхийлж, Монголыг сонирхох сонирхол Британид сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж, хоёр талын харилцаанд хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны жин нөлөө өсч байгааг онцлов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Кэмбрижийн Их Сургуулийн Профессор, нэрт монгол судлаач Каролайн Хамфрей-г “Алтан гадас” одон, Кэмбрижийн Их Сургуулийн Антропологийн тэнхимийн эрхлэгч, доктор Дэвид Снийц-г “Найрамдал” медалиар тус тус шагнасныг хүлээн авалтын үеэр мэдэгдэж, шагналыг Элчин сайд Б.Алтангэрэл гардуулав.

Mongolian Khöömii Festival

Embassy of Mongolia in London
& Art Café at Lingua Global

proudly present the Inaugural European
Mongolian Khöömii Festival
in celebration of Khöömii being recognised as an intangible cultural heritage of Mongolia with UNESCO in 2011.

Inaugural Khöömii Conference & Film showing of “Mongolian Khöömii”
from 9:30am to 5:30pm Tuesday 19th July 2011

Ticket £50/30concs (inclusive the Gala Concert on 20 July)
For ticket sales and more info, please email: hmandakhtsetseg@yahoo.com; unurmaa@linguaglobal.org.uk; ormi_khoomii@yahoo.com
Venue: Room 111, Vernon Square Campus, School of Oriental and African Studies,
University of London, Penton Rise, London WC1X 9EW

Mongolian Khöömii Gala Concert
from 8pm to 10pm Wednesday 20th July 2011
followed by the After Party Disco until midnight

Venue: Venue 229, International Students House
229 Great Portland Street London, W1W 5PN
Tickets £20/15 concessions Box Office info: 020 7631 8306

Mongolian Khöömii (Overtone/Undertone) Singing is an amazing art that must be seen and heard to be believed! One person can sing two notes at the same time: a low throaty drone with a high flute like harmonic melody magically floating on above.

This is the first time in Europe that a Khöömii festival has been organised. It is an unique opportunity to hear from and discuss with the keepers of the tradition, top Mongolian and UK academics about its past, present and future, as well as hearing the exciting developments made by Mongolian and non-Mongolian Khöömii singers.

The conference, which is open to academics and non-academics, will feature presentations on history of the tradition, comparative showcase of Mongolian and Tuva Khöömii, Q&A sessions on Khöömii future with Tserendavaa, one of only three Khöömii singers who have been bestowed the highest national culture award for his art; Dr Carole Pegg, Affiliated Scholar/Musicologist of the Inner Asia Studies Unit, University of Cambridge; Ariunbold, Khusugtun’s leader; the representative of the Mongolian National Commission for UNESCO; Overtone Singers Michael Ormiston, Borg Diem Groeneveld plus other speakers tbc. We will show the Mongolian Musicologist Badraa’s film “Mongolian Khöömii“ (1986) at the conference.

The Gala Concert will be the culmination of the festival featuring generations of Mongolian Khöömii Singers: Tserendavaa, the elders of the tradition, “Khusugtun”, the new and exciting younger tradition, who will be also performing at the BBC Prom 2011 and European Khöömii singers including Michael Ormiston, Candida Valentino, Borg Diem Groeneveld and other special guests.

For general info and advertising opportunities, please contact Unurmaa on 07888 713429.

  • www.embassyofmongolia.co.uk
  • www.mongolianartlondon.wordpress.com
  • www.soundtransformations.co.uk
  • http://www.facebook.com/event.php?eid=182612601797689

“ БРИТАНИЙН МОНГОЛЧУУДЫГ ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛДЭЭ ИДЭВХТЭЙ ХАМРАГДАХЫГ УРЬЖ БАЙНА”

Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Гадаад харилцааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 10/А17/А128 дугаар бүхий хамтарсан тушаалаар “Хилийн чанадад амьдарч байгаа Монгол иргэнийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэх тухай” журам батлагдсан билээ. Энэхүү журам гарсантай холбогдуулан   хилийн чанадад байгаа иргэдийн шинэчилсэн бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн ажилтан Лондон хотноо энэ 6 дугаар сарын 30-ны өдрөөс Монгол Улсын Элчин сайдын яаман дээр бүртгэж эхэлнэ. /бүртгэл явагдах хугацаа хязгаартай болохыг жич анхаарна уу/

Иргэн та бүртгэлд хамрагдахдаа дараахь бичиг баримтыг авчирна. Үүнд:
1.    Иргэний шинэчилсэн бүртгэлд 16 наснаас дээш насны иргэн биечлэн ирж бүртгүүлнэ.
2.    16-гаас доош насны иргэний хувьд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь оршин суугаа улсын Дипломат төлөөлөгчийн газарт ирж бүртгүүлнэ.
3.    Журамд заасны дагуу иргэн бүр бүртгэлд хамрагдахдаа Монгол Улсын Үндэсний гадаад паспорт,  иргэний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхээ авчирна.
4.    Иргэн бүр биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл /гарын 10 хурууны хээ өгнө/-д шинээр бүртгүүлнэ.
5.    Төрсний болон иргэний үнэмлэхийг алдсан, гээгдүүлж үрэгдүүлсэн иргэн нь УБЕГ-ын архивт хандаж баталгаажуулсан лавлагааг авсан байна.
ЖИЧ: Иргэд иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн мэдээлэл баталгаажсан эсэхийг Нийгмийн  халамжийн газрын цахим хуудас руу нэвтэрч, регистрийн дугаараар шалгах бөгөөд contact@registrationmongolia.com цахим хаягаар болон 1890 утаснаас лавлагааг авч болно.   “Хилийн чанадад амьдарч байгаа Монгол Улсын иргэний шинэчилсан бүртгэлд бүртгэх журам”-ыг  таны хэрэгцээнд зориулан хүргүүлж байна.

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ.   2011-06-29

EBRD hosts art from across the Gobi Desert

The exhibition which attracted distinguished members of the Mongolian community including the Mongolian ambassador to London, was officially opened on Wednesday 8 June to the spherical sounds of a traditional Mongolian fiddle player and a throat singer.

Welcoming staff and guests to the reception, EBRD First Vice President Varel Freeman commented on the extraordinary creativity and variety of art on display which also reflected his personal impressions of the country and its incredibly rich cultural history. To date, the EBRD has invested over €1 billion in Mongolia and Mr Freeman took the opportunity to express his hopes for even greater future cooperation between Mongolia and the EBRD. » Read more

МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД 7 ДАХ ЧУУЛГА УУЛЗАЛТЫН МЭДЭЭ

Монгол Улсаас ИБУИНВУ-д ЭСЯ, Британийн Монголчуудын Холбоо хамтран “Монгол орны хөгжилд” уламжлалт VII чуулга уулзалтыг Лондон хотноо энэ сарын 7-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Энэхүү чуулга уулзалтыг нээж Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа элчин сайд Б.Алтангэрэл хэлсэн үгэндээ “ бид хилийн чанадад суугаа монголчуудын оюуны хөрөнгө оруулалтыг эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр болгон хүргэх тогтолцоог бүрэлдүүлэх, хөгжүүлэх зорилгоор чуулга уулзалтыг 2005 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, илтгэл хэлэлцүүлэг нь улам чамбай болж байна” гэж онцлон тэмдэглэв.

“Монгол орны хөгжилд” VII чуулга уулзалт Мэдлэгт суурилсан хөгжил” нэгдсэн сэдвийн хүрээнд Хөгжлийн тухай саналууд болон Санхүү Эдийн засаг – Мэдээллийн Технологи” гэсэн салбар хуралдаантай байлаа.

Чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах Зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Ч.Энх-Эрдэнэ оролцож Хилийн чанадад суугаа Монгол улсын иргэдийн талаар төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлого болон “Зөгийн үүр”хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцуулсан нь британид мэргэжил эзэмшиж тэнд ажиллаж, амьдарч байгаа олон залуусын эх орондоо эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах хүсэл зорилго, тэмүүлэлийг дэмжсэн, тэдний сонирхож байсан олон асуултад хариулт өгсөнөөрөө ач холбогдолтой боллоо.

Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа элчин сайд Др.Б.Энхмандах VII чуулга уулзалтад зочин илтгэгчээр оролцож “Монголын нийгмийн хөгжлийн загварын онцлог” сэдвээр үндсэн илтгэл тавьж нэгдсэн хэлэлцүүлэг өрнүүлэв.

Мөн Британи төдийгүй Герман, Голланд, Ирланд, Монгол, Польш, Португаль, Швед, Орос зэрэг оронд мэргэжлээрээ ажиллаж буй залуус, эрдэмтэн судлаачид илтгэл тавьж оролцсон нь чуулга уулзалтыг улам ч сонирхолтой болгов.

Чуулга уулзалтад европын улсууд дахь Монголчуудын Холбооны тэргүүн нар мөн оролцож чуулга уулзалтын хэтийн зорилго, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар хамтран ярилцаж санал бодлоо хуваалцав. Мөн европ дахь Монголчуудын Нэгдсэн Холбоо байгуулах саналыг дэвшүүлж хэлэлцэв. Уулзалтаас гаргасан санал, санаачилгийг нэгтгэн холбогдох яам, тамгын газарт хүргэх цаашлаад төр засгийн бодлогод тусгах, хамтран ажиллах саналаа Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

“Монгол орны хөгжилд” чуулга уулзалтыг хамтран зохион байгуулах байгууллага, хувь хүмүүс болон илтгэлээрээр оролцох оюунлаг залуусын тоо жилээс жилд өргөжин тэлсээр байна. Энэ удаагийн чуулга уулзалтыг Британи дахь ЭСЯ, Монголчуудын Холбооноос гадна “Цахим өртөө” ТББ, “Монгол банк”, “Эрдэнэт үйлдвэр” ивээн тэтгэж оролцов. Мөн чуулга уулзалтын арга хэмжээг зохион байгуулахад Британи дахь Оюутны Холбоо, Монголын Соёлын Төв зэрэг байгууллага хувь хүмүүс дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж оролцов.

Энэ жил анх удаа Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах Зөвлөлийн бие төлөөлөгч оролцож, чуулга уулзалтыг зохион байгуулахад санхүүгийн туслалцаа үзүүлсэн нь чуулга уулзалтын үйл ажиллагааг төр засгаас дэмжсэн, зохион байгуулагчдад урам өгсөн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Хүн гүрнээс гаралтай ард түмнүүд энхийн их наадам хийнэ

Өнөө жил тэмдэглэлт олон их ой тохиож байгаа билээ. Түүний нэг Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жилийн ойтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам”-ыг наймдугаар сарын 26-27-нд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо. Одоогоор 33 орны төлөөлөгчдийг уриад буй Энхийн их наадмын үеэр Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн урлаг, соёл, спортын өргөн хүрээтэй арга хэмжээнүүд зохион байгуулах юм. Үүний зэрэгцээ Дэлхийн энхийн удирдагчдын бага хурал, залуу удирдагчдын уулзалт, орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоо ярилцлага, туршлага солилцох зөвлөлгөөн болно.

Хүн гүрнээс гаралтай улсуудын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх энэхүү томоохон наадмыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр Монголын Энх тайван найрамдлын холбоо, “Энх тайвны санаачилга”, “Дэлхийн энхийн их наадам сан” зэрэг дотоодын болон олон улсын төрийн бус байгууллагууд эрхлэн зохион байгуулахаар төлөвлөжээ.

Nations of Hun Origin Will Organize Peace Festival, Ulaanbaatar, Mongolia

Mongolia marks many historic anniversaries this year. In relation to the marking of the 2220th Anniversary of the Founding of Mongolia’s Statehood – Hun Empire, Peace Festival of Nations of Hun Origin is going to be organized under the auspices of Tsakhia Elbegdorj, President of Mongolia in Ulaanbaatar on August 26 and 27, 2011. Currently, the representatives of 33 countries have been invited. Wide range of cultural and sports activities be included within the framework of the Peace Festival. In addition to these measures, Global Peace Leadership Conference, young leaders’ symposium, and assembly to discuss and exchange experiences on civil participation in local development will take place.
With the support of the Office of the President of Mongolia and the Ministry of Foreign Affairs and Trade, Mongolian and international non-governmental organizations such as Mongolia’s Peace and Friendship Federation, Peace Initiative and Global Peace Festival Foundation are planning to organize this big scale festival that will be marked in the history of the nations of Hun origin.

МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД 7 ДАХ ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ЗАР

Британийн Монголчуудын зохион байгуулдаг “Монгол орны хөгжилд” сэдэвт долоо дугаар чуулга-уулзалт 2011 оны 5 сарын 7-ны Бямба гарагт Лондон хотын төв хэсэгт орших Limkokwing University of Creative Tehcnologyийн Лондон дах салбарын байранд 8:00 – 17:00 цагуудын хооронд зохиогдоно.

Энэ жилийн чуулга уулзалт нь Мэдлэгт суурилсан хөгжил ерөнхий нэрийн дор Хөгжлийн тухай саналууд болон  Санхүү эдийн засаг – Мэдээллийн технологи гэсэн 2 салбараар хуралдана.

7-р чуулганы онцлогуудаас:

•    Чуулга уулзалтад Герман, Голланд, Ирланд, Монгол, Оросын Холбооны Улс, Польш, Португаль, Швед улсуудаас илтгэгч оролцогчид хүрэлцэн ирж байна.
•    Зочин илтгэгчээр Монгол улсаас Шведийн Вант Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Б.Энхмандах оролцож Монголын нийгмийн хөгжлийн загварын онол, арга зүйн асуудалд сэдэвт илтгэл тавина
•    Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад суугаа Монгол улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах хамтран ажиллах зөвлөлөөс чуулганд зориулж 2 сая төгрөгийн тусламж үзүүлж буйн зэрэгцээ уг зөвлөлийн нарийн бичгийн дарга, ажлын хэсгийн дарга Ч.Энх-эрдэнэ хүрэлцэн ирж гадаадад суугаа иргэдийн талаар авч хэрэгжүүлж буй засгийн газрын бодлого чиглэл, “Зөгийн үүр” хөтөлбөрийн талаар танилцуулга хийж гадаадад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын байгууллага холбоодын төлөөлөгчид, иргэдтэй уулзаж ярилцана
•    Чуулганы ажиллагаанд Оюу Толгойн ордыг олборлогч Rio Tinto компани ивээн тэтгэгчээр оролцон өөрийн компанийн талаар илтгэл тавьж ажлын байрны танилцуулга сурталчилгаа хийнэ.
•    Чуулганд илтгэлээрээ оролцогч зочид Лондонгийн төв хэсэгт байрлах 5 одтой Renaissance Chancery Court зочид буудалд байрлана
•    Чуулганд оролцогсод зохион байгуулагч ивээн тэтгэгч нарт зориулсан үдэшлэгт МУГЖ Ч.Бат-эрдэнэ,  Энхийн элч дуучин Анхбаяр, Халиунаа нар ая дуугаа өргөхөөс гадна  МУГТамирчин, мэрэгжлийн боксийн дэлхийн аварга Ч.Цэвээнпүрэв нарын алдартнууд урилгаар оролцоно. Үдэшлэгийн тасалбарыг чуулганы танхимаас худалдан авч болно.

Британи дах Монгол оюутны Холбооноос санаачилан хэрэгжүүлж буй Education Fund төслийн хүрээнд чуулганы үеэр Англи хэл дээрхи ном сонин сэтгүүл толь бичиг хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу

Чуулганыг Монгол Улсын Элчин Сайдын Яам, Британийн Монголчуудын Холбоо, Цахим Өртөө Холбоо, Их Британи дах Монгол Оюутны Холбооноос хамтран зохион байгуулж байна.

Чуулганы урьдчилсан хөтөлбөрийг энд дарж үзнэ үү

Чуулганы холбогдох бусад мэдээллүүдийг http://chuulgan.blogspot.com хуудаснаас үзэж болно

ХӨРӨНГИЙН БИРЖИЙГ МОНГОЛ ЗАХИРАЛ УДИРДАЖ, ЛОНДОНГИЙНХОН ТУСАЛНА

MONGOLIAN MINING  JOURNAL, THURSDAY , APRIL 2011 07:12:08 PM

Mонголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулах, олон улсын хэмжээнд хүргэхийн тулд Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллахаар болсон. Тэгвэл өнөөдөр Монголын Хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй “Ажлын мастер гэрээ”-нд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон ТӨХ, СЗХ, Хөрөнгийн биржийн удирдлагууд, мөн Лондонгийн хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Хавер Роле, Британиас Монгол Улсад суугаа Элчин сайд зэрэг албаны хүмүүс оролцсон юм. “Ажлын мастер гэрээ”-нд ТӨХ-ны дарга Д.Сугар болон Лондонгийн хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Хавер Роле нар гарын үсэг зурсан юм.
Ийнхүү “Ажлын мастер гэрээ”-нд гарын үсэг зурсанаар гурван жилийн хугацаанд ЛХБ-тэй хамтран ажиллах юм. Энэ хугацаанд үнэт цаасны арилжаа явуулах орчин үеийн цогц системийг нэвтрүүлж, эрхзүйн орчин, дэд бүтэц, боловсон хүчний чадавхийг олон улсын түвшинд хүргэх аж. Мөн дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид орон зай, цаг хугацаанаас үл хамааран Монголын Хөрөнгийн биржийн өндөр хурдны платформд холбогдож, хямд өртгөөр, урт хугацаанд үр ашигтай арилжаанд оролцох боломж бүрдэнэ. Нөгөө талаар Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагууд дотоодын хөрөнгийн захаар дамжуулан гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаас урт хугацааны, өртөг багатай санхүүгийн эх үүсвэр татах боломж бүрдэж, цаашлаад Улаанбаатар-Лондон-Торонтогийн 24 цагийн арилжааны бүсэд холбогдон, олон улсын санхүүгийн зах зээлд гарах боломж нээгдэх болно.
Монголын Хөрөнгийн биржийг Лондонгийн бирж удирдахаар яригдаж байсан ч нийгэмд өрнөж  байгаа шүүмжлэлийг хүлээн авч, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар монгол залуу ажиллана гэдгийг ТӨХ-ны дарга Д.Сугар мэдэгдлээ. Лондонгийн биржээс Хөрөнгийн биржийн ТУЗ-д л хүн орж ажиллах юм байна.
Гарын үсэг зурах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Аливаа улсын хөгжилд хөрөнгийн зах зээл маш өндөр ач холбогдолтой байдаг. Лондонгийн биржтэй хамтран ажиллах нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг шинэ шатанд гаргаж, хөгжлийн чухал хөшүүрэг болно. Цаашид бүс нутгийн хэмжээнд тэрүүлэх Хөрөнгийн бирж болно гэдэгт итгэж байна” хэмээн онцолсон. Лондонгийн хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Хавер Роле “Монгол Улсын эдийн засгийг олон улсын хөрөнгө оруулагчид ихээхэн сонирхож байгааг би анзаарсан. Ойрын жилүүдэд Монголын эдийн засаг хурдацтай хөгжинө гэж бодож байна. Манай биржид дэлхийн 70 гаруй орны 2600 орчим компани бүртгэлтэй байна. Тэр утгаараа бид дэлхийн санхүүгийн зах зээлийн төв юм. Бид 4 их наяд ам.долларын хөрөнгийг удирдаж байна. Монголын хөрөнгийн биржтэй хамтран ажилласнаар олон улсын хүчирхэг хөрөнгийн зах зээлийг бий болгоно гэдэгтэй итгэлтэй байна” хэмээн Лондонгийн хөрөнгийн биржийн онцлог, давуу талын талаар онцолсон.
Энэхүү арга хэмжээний үеэр иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” компанийн 536 ширхэг хувьцаа хуваарилах ажил дууссаныг Ерөнхий сайд мэдэгдлээ. ҮЦТТТХТ-ийн цахим хаягаар орж, регистрийнхээ дугаараар хайлт хийж, өөрийнхөө нэр дээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа байгаа эсэхийг шалгаж үзэж болох аж.

ЭЛЧИН САЙД Б.АЛТАНГЭРЭЛ МОНГОЛ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗАВ

2011 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа элчин сайд Б.Алтангэрэл Британид ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй Лондон хотноо уулзалт хийв.

Энэхүү уулзалт нь жил бүр зохиогдож хэвшсэн бөгөөд энэ удаагийн уулзалт нь 3 дахь уулзалт байлаа. Элчин сайд иргэддээ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал, дэд бүтэц, уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, ЭСЯ-наас иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдэнд үйлчлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, монгол иргэдийн өмнө тулгарч буй болон сонирхсон асуудлаар хариулт өгч, харилцан ярилцав.

Энэ үеэр гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн шинэчилсэн бүртгэл, консулын үйлчилгээний талаар иргэддээ мэдээлэл, зөвлөгөө өгч, тэдний санал бодлыг тусган авахын ялдамд ЭСЯ-ны зүгээс иргэдэд хүргэх үйлчилгээг улам сайжруулах, хүртээмжтэй, түргэн шуурхай болгох чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байгаагаа тэмдэглэв.

Монгол иргэдийн зүгээс эх орны хишиг, томоохон хөтөлбөрөөс иргэдэд хүртээх хувь, гадаадад ажиллаж, сурч, амьдарч байгаа иргэдийн нийгмийн асуудлын талаар асуултыг хөндөн тавьж, хариулт авав.

Элчин сайдын зүгээс Британид сурч буй оюутан залуусын тоог нэмэгдүүлэх, монголд нэн хэрэгцээтэй байгаа уул уурхай, нарийн мэргэжлээр суралцах, мэргэших шаардлага урган гарч буй талаар өөрийн зөвлөгөөг өгч, цаашид Британид боловсрол эзэмшсэн залуусыг британийн томоохон банк, компаниуд дадлагажуулах, мэргэжил дээшлүүлэх, ажиллуулах, улмаар эх орондоо ирж өөрийн эзэмшсэн мэргэжлээр үргэлжлүүлэн ажиллах нөхцөл бололцоог хангахын төлөө ажиллана гэдгээ илэрхийлэв.

Эх орон нэгтнээ хүлээн авч, тэдний санал бодол, тулгамдсан асуудлыг сонсож, харилцан ярилцдаг  энэхүү уламжлалыг цаашид ч тогтмол үргэлжлүүлнэ гэдгээ элчин сайд уулзалтын үеэр илэрхийлсэн бөгөөд халуун дотно уур амьсгалд болж өнгөрсөн уулзалтад монголчууд урд жилүүдээс илүү идэвхтэй оролцож, өөрийн сонирхсон асуудлаас гадна Монгол Улсын ирээдүйн хөгжилд тус нэмэр болох үнэтэй санал, санаачлага дэвшүүлж байсан нь уулзалтыг улам сонирхолтой болгосон байна.

Элчин сайдын ээлжит уулзалтын зар

Элчин сайд Б.Алтангэрэлийн Британид ажиллаж амьдарч  суралцаж буй Монголчуудтай хийх ээлжит 3-р уулзалт 2011 оны 3 сарын 28-ны Даваа гарагт 19:00-21:00 цагуудын хооронд болно.

Уулзалтаар Монгол орны эдийн засаг улс төрийн байдал болон элчин сайдын яамны үйл ажиллагааны талаар мэдээлэл хийн иргэдийн сонирхосон асуултад хариулна.

Та бүхнийг цагаас хоцролгүй ирж уулзалтад өргөнөөр оролцохыг урьж байна.

Хаяг: 51 Pillbeach Gardens, Earls Court, SW5 9EB

Уулзалттай холбогдуулан асууж лавлах зүйлсийг 075 4099 6464 утсаар авна уу!

1 19 20 21 22 23 26