Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой ирэх онд тохиож буйтай холбогдуулан ЭСЯ-ны зүгээс цуврал арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд

Аялал жуулчлалын www.lonelyplanet.com портал сайтын мэргэжилтнүүд Монгол Улсыг 2017 онд аялахад тохиромжтой арван орны нэгээр шалгаруулсан байна.
Lonely Planet’s experts select Mongolia as one of the top 10 countries to travel for 2017. Please visit www.lonelyplanet.com for further information.
Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой ирэх онд тохиож буйтай холбогдуулан ЭСЯ-ны зүгээс цуврал арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд Тогтвортой ноос, ноолуурын эвсэлтэй хамтран нүүдэлчин соёл иргэншлээ сурталчлан таниулах зорилготой “Нутаг” гэрэл зургийн үзэсгэлэн, номыг гаргахаар төлөвлөн ажиллаж байна.
Тус номыг эрхлэн гаргагч Др Б.Батхишиг, гэрэл зурагчин П.Баттулга нарыг “Оюунлаг Оршихуй” цуврал ярилцлагын 51 дэх дугаарын зочноор урьж, төрсөн нутгийн газар шороо, хүн мал, түүх соёл, өв уламжлал, тэдгээрийг өвлөн хадгалах, хайрлан хамгаалах үзэл санааны талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Нутаг үзлийг хадгалж, нүүдэллэн амьдрах арга ухааныг өвлөн үлдэх нь өдгөө дэлхий нийтийн хөгжлийн чиг баримтлал болоод буй тогтвортой хөгжлийн үзэл санаатай нийцэж байгааг оролцогчид онцолж байв. Уулзалт ярилцлагад 50 гаруй иргэд оролцож, сонирхсон асуултандаа хариулт авлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар зарлигаар ИБУИНХУ-д оршин суугаа Монгол Улсын иргэн П.Оюунгэрэлийг “Алдарт эх”-ийн нэгдүгээр зэргийн одонгоор, Б.Ганзоригийг “Алдарт эх”-ийн хоёрдугаар зэргийн одонгоор, Ц.Гантуулыг “Алдарт эх”-ийн хоёрдугаар зэргийн одонгоор тус тус шагнасныг Элчин сайд Б.Энхсүх 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ЭСЯ дээр гардуулан өгч, баяр хүргэлээ.
Ирланд Улсын Дублин хот болон түүний ойр орчимд амьдарч буй монгол иргэдэд 2022 оны 6 дугаар сарын 6–7-ны өдрүүдэд ЭСЯ-наас консулын үйлчилгээ үзүүлэв. Нийт 85 иргэнд нотариатын үйлчилгээг үзүүлж, 3 иргэний төрсний бүртгэлийг хийж, 20 иргэнийг иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулав.
ИБУИНХУ-ын Лондон хотноо 2022 оны 05 дугаар сарын 22-ноос 05 дугаар сарын 25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн боловсролын чуулганд Монгол Улсыг төлөөлж Элчин сайд Б.Энхсүх, БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Ш.Нарантуяа, Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа, ЭСЯ-ны соёл боловсролын асуудал хариуцсан хоёрдугаар нарийн бичгийн дарга Ө.Оюунжаргал нар оролцов. Энэ жилийн чуулганд дэлхийн 114 орны өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид оролцож, цар тахлаас шалтгаалж боловсролын салбарт тулгарсан бэрхшээлийн талаар ярилцаж, сургалтад нэвтрүүлж туршсан шинжлэх ухаан технологийн дэвшил нь сурагчдын хичээлийн хоцрогдлыг багасгахад тусалсан талаар туршлага хуваалцсан юм.
Дэлхийн боловсролын чуулганы үеэр Кембрижийн их сургуулийн Кембрижийн Боловсролын хамтын ажиллагааны газрын Харилцаа холбоо, маркетинг хариуцсан дарга Кагендо Салисбури, Мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх газрын дарга Марк Нисам, Ази Кавказ Бангладеш хариуцсан ахлах зөвлөх Стив Кинг болон Британийн Худалдааны яамны Англи хэлний багш бэлтгэх асуудал хариуцсан мэргэжилтэн Марк Хенебури, Бритиш консулын Англи хэлний хөтөлбөр хариуцсан дарга Майкл Коноли нартай уулзаж цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүд, тэдгээрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хуулийн 4.1.6-д заасны дагуу Хүүхдийн баяр буюу 6 дугаар сарын 1-ний өдөр ЭСЯ ажиллахгүй тул та бусад өдрийг сонгон үйлчлүүлнэ үү.
“United Nations Association – UK” байгууллагаас энэ оны 5 дугаар сарын 26-ны өдөр НҮБ-ын Энхийг сахиулагчдын олон улсын өдрийг тохиолдуулан цэцэг өргөх хүндэтгэлийн ёслолын ажиллагааг Лондон хотын төвд байрлах Уайтхолл гудамжинд уламжлал болгон зохион байгуулаад байна.
Уг ёслолын арга хэмжээнд Британийн Засгийн газар, Зэвсэгт хүчин, Цагдаа, Лондон дахь Дипломат корпус болон бусад хүндэт зочид уригдан оролцсон бөгөөд Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа ЭСЯ-наас төлөөлөл оролцож энхийг сахиулах ажиллагаанд оролцож яваад амь насаа алдсан энхийг сахиулагчдын гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэв.
Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг угтан ИБУИНХУ дахь Монгол Улсын ЭСЯ-аас “Монголын түүх, уламжлал, соёлыг номоор дамжуулж таниулах нь” сэдэвт цуврал соёлын арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд Монгол судлаач, сурвалжлагч, зохиолч Жон Ман оролцож, St Mary Magdalene Academy-ийн ахлах ангийн 70 сурагчдад өөрийн 20 жил судалгаа хийж бичсэн номын талаар болон Их Чингис хааны маань удирдахүйн ухаан, байлдан дагуулалтын түүхийг танилцуулж, Монголд хийсэн аялал, ёс заншил, уламжлалын талаар сурагчдын асуултад хариулж, сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Мөн тус арга хэмжээнд Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо дэмжлэг үзүүлж оролцов.
Элчин сайд Б.Энхсүх 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ИБУИНХУ-ын Гадаад харилцаа, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Ази, Ойрхи дорнодын асуудал хариуцсан Төрийн сайд, хатагтай Аманда Миллингтэй уулзав.
Энэхүү уулзалтаар талууд Төрийн сайд А.Миллингийн 2022 оны 5 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнгийн талаар ярилцан, түүний мөрөөр хэрэгжүүлэх ажил, арга хэмжээнүүдийн хүрээнд санал солилцлоо. Тухайлбал, ирэх онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг угтуулж Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэх, худалдаа, эдийн засаг, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, идэвхжүүлэхэд чиглэсэн зарим шийдлүүдийн талаар ярилцав.