ОЮУНЛАГ ОРШИХУЙ ЦУВРАЛЫН 51 ДЭХ ДУГААРЫГ ЭСЯ ДЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАВ
Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой ирэх онд тохиож буйтай холбогдуулан ЭСЯ-ны зүгээс цуврал арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд Тогтвортой ноос, ноолуурын эвсэлтэй хамтран нүүдэлчин соёл иргэншлээ сурталчлан таниулах зорилготой “Нутаг” гэрэл зургийн үзэсгэлэн, номыг гаргахаар төлөвлөн ажиллаж байна.
Тус номыг эрхлэн гаргагч Др Б.Батхишиг, гэрэл зурагчин П.Баттулга нарыг “Оюунлаг Оршихуй” цуврал ярилцлагын 51 дэх дугаарын зочноор урьж, төрсөн нутгийн газар шороо, хүн мал, түүх соёл, өв уламжлал, тэдгээрийг өвлөн хадгалах, хайрлан хамгаалах үзэл санааны талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Нутаг үзлийг хадгалж, нүүдэллэн амьдрах арга ухааныг өвлөн үлдэх нь өдгөө дэлхий нийтийн хөгжлийн чиг баримтлал болоод буй тогтвортой хөгжлийн үзэл санаатай нийцэж байгааг оролцогчид онцолж байв. Уулзалт ярилцлагад 50 гаруй иргэд оролцож, сонирхсон асуултандаа хариулт авлаа.