ГАМШГААС ХАМГААЛАХ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ХЭСЭГЧИЛСЭН БАЙДЛААР ШИЛЖСЭН ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ

КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар орон даяар зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаа болон Монгол Улсын хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг энэ оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан болно.

ЛЕСТЕРШИРД ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Английн хэмжээнд КОВИД-19 өвчний шинээр бүртгэгдсэн нийт тохиолдлын 10 хувь нь Лестерширд илэрсэнтэй холбогдуулж Британийн Засгийн газар 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс Leicester болон түүний дагуул Wigston, Oadby, Blady хотуудад тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоов. Иймд Та зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байж, оршин суугаа хотынхоо хорио цээрийн дэглэмийг дагаж мөрдөнө үү.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

ГАМШГААС ХАМГААЛАХ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ХЭСЭГЧИЛСЭН БАЙДЛААР ШИЛЖСЭН ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ

КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар орон даяар зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаа болон Монгол Улсын хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг энэ оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан болно.

ИСТАНБУЛ-УЛААНБААТАРЫН ЧИГЛЭЛД ҮЙЛДЭХ ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГИЙН ТУХАЙ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ оны 7 дугаар сарын 9-ний өдөр Истанбул-Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж, Турк болон тус улс руу нислэг үйлдэх боломжтой газар нутагт байгаа иргэдийг татан авахаар төлөвлөөд байна.

Дээрх нислэгээр УОК-оос тавьж буй хүндэтгэн үзэх 5 шалгуураас гадна нислэг зогсоосноос хойших хугацаанд удаа дараа өргөдөл гаргасан боловч нислэгт багтаагүй иргэдийг түлхүү хамруулах чиглэл баримтлахыг УОК-ын дарга анхааруулсан.

Үүнтэй холбогдуулан тус ЭСЯ нутаг буцах хүсэлтээ гаргасан ИБУИНХУ, Бүгд Найрамдах Ирланд Улс, Бүгд Найрамдах Исланд Улсад саатаад байгаа иргэдийн бүртгэлийг үргэлжлүүлэн хийж, эцсийн жагсаалтыг энэ оны 6 дугаар сарын 30-ны өдөр УОК-ын Шуурхай штабт хүргүүлнэ.

Тус нислэгт хамрагдах зорчигчдын нэрсийг өмнөх жишгээрээ УОК-ын Шуурхай штаб дээр ажиллаж буй ажлын хэсэг ЭСЯ-наас хүргүүлсэн жагсаалт болон иргэдийн өргөдөл, нотлох баримтыг нягтлан үзэж, эцэслэн шийдвэрлэнэ.

Шуурхай штаб нь зорчигчдын нэрсийг сонгон шалгаруулсны дараа тус ЭСЯ-нд мэдэгдэх болно. Үүний дараа ЭСЯ-наас нэрс нь баталгаажиж ирсэн иргэдтэй утсаар холбоо барьж, дараагийн шатны зааварчилгааг өгөх болно.

Жич: Тус ЭСЯ-нд нутаг буцах хүсэлтээ өгч, баталгаажуулалт авсан иргэдийн хувьд дахин имэйл ирүүлэх шаардлагагүйг анхаарна уу.

ЛОНДОН ДАХЬ ЭСЯ

ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГТ НЭРС НЬ БАТАЛГААЖСАН ИРГЭДИЙН ТУХАЙ

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлд үйлдэх тусгай үүргийн нислэгт ИБУИНХУ болон Бүгд Найрамдах Ирланд Улсаас хамрагдах иргэдийн нэрсийг эцэслэн баталгаажуулж тус ЭСЯ-нд ирүүлээд байна.

Тус ЭСЯ энэ удаагийн тусгай үүргийн нислэгт хамрагдахаар бүртгэлээ хийлгэсэн нийт 419 иргэний мэдээлэл, холбогдох өргөдөл, нотлох баримтыг УОК-ын Шуурхай штабт хүргүүлснээс ИБУИНХУ-аас 52, БНИУ-аас 6 иргэний нэрс баталгаажиж хариу ирсэн болно.

Үүнд өндөр настан ангилалд 9, бага насны хүүхэдтэй гэр бүл ангилалд 9, жирэмсэн ангилалд 1, эрүүл мэндийн шалтгаантай ангилалд 8, хөгжлийн бэрхшээлтэй ангилалд 3, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай ангилалд 28 иргэд тус тус хамрагдаж нутаг буцахаар болоод байна.

Тус ЭСЯ-наас нэрс нь баталгаажиж ирсэн эдгээр иргэдтэй тусгайлан утсаар холбогдож дараагийн шатны зааварчилгааг өгөөд байгаа болно.

Хэрэв Тантай ЭСЯ-наас холбоо тогтоогоогүй бол Та энэ удаагийн нислэгт хамрагдаагүй гэж ойлгоно уу.

Тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн нэрс УОК-ын Шуурхай штаб дээр эцэслэгдэн ирсэн учраас эдгээр нэрсийг ЭСЯ-ны зүгээс нийтэд зарлах боломжгүйг үүгээр мэдэгдэж байна.

Уг онгоцонд УОК-ын Шуурхай штабын шийдвэрийн дагуу багтсан эсвэл багтаагүй ч, ЭСЯ-ны ажлыг ойлгон хүлээж авч, хамтран ажилласан иргэддээ талархал илэрхийлье.

ЛОНДОН ДАХЬ ЭСЯ

БРИТАНИ, ИРЛАНД, ИСЛАНДАД ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД

БСШУСЯ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран ерөнхий боловсролын 1-12 дугаар ангийн сурагчдад зориулсан Теле хичээлийг илүү хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор “Econtent” мобайл аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүллээ.

Энэхүү цахим сургалтын аппликейшнийг гар утсандаа суулгаснаар дэлхийн аль ч улсаас Теле хичээлийн контентыг үнэ төлбөргүйгээр үзэх боломжтой болох юм.

Иймд эцэг, эхчүүд Та бүхэн хүүхэддээ монгол хэл, үндэсний соёлыг нь мартуулахгүй байлгах, шинэ зүйл зааж сургах үүднээс тус аппликейшнийг өргөнөөр ашиглахыг уриалж байна.

Econtent App татах холбоос:

www.econtent.edu.mn

Android – https://play.google.com/store/apps/details?id=esis.econtent

iOS – https://apps.apple.com/us/app/e-content/id1454356606…

Image may contain: phone

БРИТАНИ БОЛОН ИРЛАНД ДАХЬ МОНГОЛЧУУД ЦАР ТАХЛЫН УЛМААС ХҮНД БАЙДАЛД ОРСОН НЭГЭНДЭЭ ТУСЛАХ ТУСЛАМЖИЙН АЯНЫГ ӨРНҮҮЛЖ БАЙНА

Дэлхийг хамарсан цар тахал “COVID-19”-өөс шалтгаалан олон иргэд ажил, орлогогүй болж, хилийн чанадад түр хугацаагаар зорчихоор ирсэн Монголчууд хүнд байдалд ороод байгаа билээ.

Лондон хотноо оршин суугаа Ганзориг, Одонзул нар Лондон дахь хөл хөдөлгөөний хязгаарлалтын улмаас хүнд байдалд байгаа Монголчууддаа туслах аяныг эхлүүлж, одоогоор 50 гаруй айлын 100-аад хүнд тусламж үзүүлээд байна.

Хандивын аяныг Манчестер хотноо оршин суугаа Ганзул, Шинэбаяр, Ганболд нар дэмжин өөрсдийн оршин суугаа хот болон ойр орчмын тусламж хэрэгтэй байгаа айл өрх, оюутнуудад тусламж үзүүлж байна.

Британи дахь Монголчуудын холбоо болон иргэдийн зүгээс тэдний үйл ажиллагааг дэмжин хандив өргөж байгаа юм байна. Лондон, Манчестер хотуудад одоогоор нийтдээ 5000 орчим фунт стерлингийн тусламжийн сан бүрдээд байгаагаас 2000 гаруй фунт стерлингийг хүнс, амны хаалт, гар ариутгагч болон бусад ахуйн хэрэглээний зүйл аван тараах хэлбэрээр зарцуулаад байгаа ажээ.

Мөн Ирланд дахь Монголчууд маань цар тахлын улмаас хоол хүнсээ авч чадахгүй байгаа оюутнуудад тусламж үзүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 4000 гаруй еврогийн туслалцааг оюутнуудад үзүүлээд байгаа ажээ.

Ийнхүү Британи болон Ирландад оршин суугаа монгол иргэд маань “COVID-19” цар тахлын улмаас ажил, орлогогүй болсон, хилийн чанадад түр хугацаагаар зорчихоор ирсэн ч нутаг буцаж чадахгүй байгаа Монголчуудад туслах аяныг сайн дураараа зохион байгуулж байгааг иргэд талархан хүлээн авч байна.

 

НУТАГ БУЦАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Улсын онцгой комисс ирэх 6 дугаар сард нийт 8 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаад улсад саатаад буй нутаг буцах хүсэлтэй 2000 орчим Монгол Улсын иргэдийг татан авах төлөвлөгөөг гаргаад байна.

Эдгээрээс энэ оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Франкфурт-Улаанбаатар чиглэлд үйлдэх тусгай үүргийн нислэгт ИБУИНХУ, Бүгд Найрамдах Ирланд Улсад байгаа иргэдийг хамруулах боломжтой болоод байна.

УОК-ын дээрх шийдвэр нь зөвхөн нислэгүүдийн товтой холбоотой бөгөөд одоогоор нислэг бүрийн талаар нарийвчилсан мэдээлэл тодорхой бус байгааг анхаарна уу.

Тус ЭСЯ өнгөрсөн хугацаанд нутаг буцах хүсэлттэй иргэдийнхээ мэдээллийг бүртгэн авч, хүндэтгэн үзэх шалтгаан бүрээр ангилан УОК-т тухай бүр хүргүүлж ирсэн. Өнөөдрийн байдлаар ИБУИНХУ-д 322, Бүгд Найрамдах Ирланд Улсад 85 хүн нутаг буцахаар хүсэлтээ илэрхийлээд байна.

Нутаг буцах хүсэлтээ өгч, баталгаажуулалт авсан иргэдийн хувьд дахин имэйл ирүүлэх шаардлагагүй хэдий ч нэмэлт нөхцөл байдал илэрсэн эсвэл хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон нотолгоо бүхий баримт бичгийг өргөдлийн хамтаар илгээх шаардлагатай гэж үзвэл эдгээрээ бидэнд ирүүлнэ үү.

Тусгай үүргийн нислэгт хамрагдах зорчигчдын нэрсийг өмнөх жишгээрээ УОК-ын Шуурхай штаб дээр ажиллаж буй ажлын хэсэг ЭСЯ-наас хүргүүлсэн нэгдсэн жагсаалт болон иргэдийн өргөдөл, нотлох баримтыг нягтлан үзэж, эцэслэн шийдвэрлэнэ. Шуурхай штаб нь зорчигчдын нэрсийг сонгон шалгаруулсны дараа тус ЭСЯ-нд мэдэгдэх болно. Үүний дараа ЭСЯ-наас нислэгт хамрагдахаар нэрс нь баталгаажсан иргэн бүртэй тухай бүр холбоо барьж, дараагийн шатны зааварчилгааг өгөөд явах юм.

Гадаадад саатаад байгаа иргэдийн нөхцөл байдал өмнөхөөсөө хүндэрч байгаа учраас энэ удаагийн тусгай үүргийн нислэгт УОК-оос тавьж ирсэн удаах 5 хүндэтгэн үзэх шалгуур үзүүлэлтээс гадна бусад зайлшгүй харгалзан үзэх шалтгаантай иргэд, оюутнуудаа багтаахаар ажиллаж байна.

Европын улс орнуудаас нийт 2382 хүн энэхүү тусгай үүргийн нислэгт багтахаар нэрсээ өгсөн байгаа ба УОК-ын Шуурхай штаб онгоцонд багтах зорчигчдын нэрсийг эцэслэх хүндхэн шийдвэртэй тулах учраас та бүгдийг ойлгож хандана гэдэгт итгэлтэй байна.

Хэрвээ Та бүртгүүлж амжаагүй бол дараах асуулгыг бөглөн тус ЭСЯ-ны secretary@embassyofmongolia.co.uk имэйл хаягт илгээнэ үү. (Зааврын дагуу бүрэн гүйцэд бөглөж ирүүлэхийг анхаарна уу)

1. Эцэг (эх)-ийн нэр (Монгол үсгээр бичнэ үү)
2. Өөрийн нэр (Монгол үсгээр бичнэ үү)
3. Регистрийн дугаар (Дугаарын эхний 2 үсгийг монгол үсгээр бичнэ үү)
4. Монгол Улсын Үндэсний гадаад паспортын дугаар оруулна уу (Жишээ: Е1234567)
5. Байнгын ажиллагаатай холбоо барих утасны дугаар
6. Байнгын ажиллагаатай холбоо барих имэйл хаяг
7. Оршин суугаа хот (Латин үсгээр бичнэ үү)
8. Монголд холбоо барих хүний нэр, утасны дугаар
9. Буцах нислэгийн маршрут, огноо (Хэрвээ захиалга хийсэн бөгөөд хүчинтэй хэвээрээ байгаа тохиолдолд)
10. Визийн ангилал, дуусах хугацаа
11. Түр ирсэн эсвэл байнгын оршин суугч эсэх
12. Хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх

A. Эрүүл мэндийн шалтгаантай – Эмчийн бичиг, эмнэлгийн магадалгааг хавсралтаар ирүүлнэ үү
B. Бага насны хүүхэдтэй гэр бүл (0-16 насны хүүхэдтэй) – Паспортын нүүр хуудасны зургийг хавсралтаар ирүүлнэ үү
C. Ахмад настан (60-аас дээш настай) – Паспортын нүүр хуудасны зургийг хавсралтаар ирүүлнэ үү
D. Жирэмсэн – Жирэмсний хугацааг бичиж, нотолгоог хавсралтаар ирүүлнэ үү
E. Хөгжлийн бэрхшээлтэй – Нөхцөл байдлаа товч, тодорхой тайлбарлаж, нотолгоо байгаа бол хавсралтаар ирүүлнэ үү
F. Богино хугацааны визтэй – Визийн ангилал, дуусах хугацааг бичиж, визийн хуудасны зургийг хавсралтаар ирүүлнэ үү
G. Байрлах газаргүй – Нөхцөл байдлаа товч, тодорхой тайлбарлаж, нотолгоо байгаа бол хавсралтаар ирүүлнэ үү
H. Оюутан – Сургуулийн нэр болон хэлний бэлтгэл, бакалавр, магистр, докторантур эсэхийг тодорхойлох
I. Санхүүгийн боломжгүй болсон – Нөхцөл байдлаа товч, тодорхой тайлбарлаж, нотолгоо байгаа бол хавсралтаар ирүүлнэ үү
J. Насанд хүрээгүй хүүхэд (Сурагч солилцооны хөтөлбөрөөр суралцаж байгаа харгалзах хүнгүй 16-18 насны хүүхэд) – Нөхцөл байдлаа товч, тодорхой тайлбарлаж, нотолгоог хавсралтаар ирүүлнэ үү
K. Бусад – Нөхцөл байдлаа товч, тодорхой тайлбарлаж, нотолгоо байгаа бол хавсралтаар ирүүлнэ үү

ЛОНДОН ДАХЬ ЭСЯ

No photo description available.

ГАМШГААС ХАМГААЛАХ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ХЭСЭГЧИЛСЭН БАЙДЛААР ШИЛЖСЭН ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ

КОВИД-19 цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар орон даяар зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаа болон Монгол Улсын хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг энэ оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан болно.

EXTENSION OF THE PARTIAL UNDERTAKING OF HIGH-ALERT PREPAREDNESS

In response to the COVID-19 pandemic, the Government of Mongolia on 27 May 2020 has decided to extend the partial undertaking of high-alert preparedness and continue the temporary suspension of the entry of all passengers through all border checkpoints of Mongolia until 30 June 2020.

БРИТАНИД ЗОРЧИХ ВИЗИЙН ХУГАЦАА НЬ ДУУСАЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Британид зорчих визийн хугацаа нь 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө дуусаж байгаа иргэд Британийн Дотоод хэргийн яамны https://gov.smartwebportal.co.uk/homeof…/public/ho_form.html линкээр орж холбогдох цахим маягтыг англи хэл дээр бөглөн 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл визээ сунгуулна уу.

Хэрэв Та өмнө нь 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл визийн сунгалтаа хийлгэсэн бол Таны визийн хүчинтэй хугацаа 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл автоматаар сунгагдах юм байна.

ЛОНДОН ДАХЬ ЭСЯ

No photo description available.
1 2 3 25